메뉴 건너뛰기




Өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотноо зохиогдохоор бэлтгэлээ базааж буй Паралимпын өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаагийн Паралимпын өвлийн наадамд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. 
Элчин сайд Б.Ганболд арга хэмжээний үеэр олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, баг тамирчиддаа амжилт хүслээ. 
Тус паралимпын өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 6 төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулна. 

paraolymp.jpg

“Пёнчан-2018” Өвлийн паралимпийн XII наадамд пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Бөтмөнхийн Ганболд нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдана.

Манай тамирчин Б.Ганболд нь Олон Улсын Паралимпийн хорооноос 2018 оны 2 дугаар сарбн 26-ны өдөр гаргасан чансаагаар LW-6 спортын ангилалд 55 тамирчнаас 23-р байр 74.04 оноогоор эрэмблэгдэж яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 Виктор Ан зодог тайлж, БНСУ-д амьдрахаар болжээ МИX 2018.09.10 604
75 Хойд Солонгос хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулж шуудангийн марк гаргажээ file МИX 2018.06.25 717
74 СКИАТЛОНЫ 30 КМ-Т НОРВЕГИЧҮҮД НОЁРХОВ МИX 2018.02.12 810
73 ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ file МИX 2018.06.06 853
72 ХОЁР СОЛОНГОСЫН МӨСӨН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА МИX 2018.02.05 904
71 ӨМНӨД СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПООС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ МИX 2018.02.12 907
70 БНСУ-ЫН ПЁНЧАН ХОТЫН ТЭНГЭРТ ӨВЛИЙН 23 ДАХЬ ОЛИМПИЙН БАМБАР АСЛАА МИX 2018.02.12 952
69 ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН ЭРХ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ МИX 2018.01.24 954
68 Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна. file МИX 2018.06.25 977
67 ӨМНӨД СОЛОНГОСЫН САНАЛЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭН АВАВ МИX 2018.01.08 978
66 ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо МИX 2018.02.19 985
65 ХОЁР СОЛОНГОСЫН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГ ШВЕЙЦАРЬТ ХОЖИГДОВ МИX 2018.02.12 998
64 ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.02.14 1001
63 ПЁНЧАНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ТЭРГҮҮН ИРАНЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ МИX 2018.02.12 1004
62 ХОЙД СОЛОНГОСЫГ ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УРЬЖЭЭ МИX 2018.02.05 1067
61 МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА file МИX 2018.02.19 1120
60 ХОЁР СОЛОНГОСЫН УРАН ГУЛГАГЧИД ХАМТДАА СЕЛФИДЖЭЭ МИX 2018.02.12 1158
59 Ижил хүйстэн тамирчин өвлийн олимпоос алтан медаль хүртлээ file МИX 2018.02.14 1212
58 ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН 1000 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН ТОДОРЧЭЭ file МИX 2018.02.19 1213
57 ХОЙД- СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПОД ОРОЛЦОХОО МЭДЭГДЭВ file МИX 2018.01.09 1227