메뉴 건너뛰기




Өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотноо зохиогдохоор бэлтгэлээ базааж буй Паралимпын өвлийн XII наадмын Олимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд энэ удаагийн Паралимпын өвлийн наадамд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Зохион байгуулах хороо, олимпийн хотхоны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. 
Элчин сайд Б.Ганболд арга хэмжээний үеэр олимпийн хотхоны удирдлагатай уулзаж, тамирчдынхаа байрлах байр, тэмцээний бэлтгэлийн явцын талаар дасгалжуулагч, тамирчныхаа хамтаар танилцаж, ЭСЯ-наас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж, баг тамирчиддаа амжилт хүслээ. 
Тус паралимпын өвлийн наадамд гүйлтийн цана, биатлон, уулын цана, снөүбоард, хоккей, тэргэнцэртэй кёрлинг зэрэг 6 төрлөөр 80 багц медалийн төлөө 49 орны 670 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулна. 

paraolymp.jpg

“Пёнчан-2018” Өвлийн паралимпийн XII наадамд пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Бөтмөнхийн Ганболд нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 20 км-т, 14-ний өдөр 10 км-т, 17-ны өдөр 1 км-ийн зайд тус тус уралдана.

Манай тамирчин Б.Ганболд нь Олон Улсын Паралимпийн хорооноос 2018 оны 2 дугаар сарбн 26-ны өдөр гаргасан чансаагаар LW-6 спортын ангилалд 55 тамирчнаас 23-р байр 74.04 оноогоор эрэмблэгдэж яваа өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.02.14 1001
15 Ижил хүйстэн тамирчин өвлийн олимпоос алтан медаль хүртлээ file МИX 2018.02.14 1212
14 МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА file МИX 2018.02.19 1120
13 ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН 1000 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН ТОДОРЧЭЭ file МИX 2018.02.19 1213
12 Өвлийн ЧАРГАНЫ ТЭМЦЭЭНД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТАМИРЧИН ТҮРҮҮЛЛЭЭ МИX 2018.02.19 1227
11 ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо МИX 2018.02.19 985
10 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ [1] file МИX 2018.02.19 9998
9 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 8951
8 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 9305
7 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 9448
» Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 10430
5 ОРОСЫН ТАМИРЧИН 2 ДАХЬ УДААГАА ПАРАЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.03.13 1871
4 ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ file МИX 2018.06.06 853
3 Хойд Солонгос хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулж шуудангийн марк гаргажээ file МИX 2018.06.25 717
2 Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна. file МИX 2018.06.25 977
1 Виктор Ан зодог тайлж, БНСУ-д амьдрахаар болжээ МИX 2018.09.10 604