Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ
2016.03.29 18:47
Уран гулгалтын 2016 оны ДАШТ энэ сарын 28-нд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо эхлэж байна. Энэ удаагийн ДАШТ-нд 38 улсын тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд өрсөлдөнө. Японоос Ю.Ханю, С.Мияхара, М.Асада, Оросын М.Ковтун, Е.Радионова, Испаний Х.Фернандес, Казахстаны Д.Тен нарын шилдэг тамирчид мөн бүжгийн хосын төрөлд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Францын Г.Пападакис, Г.Сизерон, АНУ-ын Э.Бейтс, М.Чок, Хятадын Хань Цун, Веницзен Суй нарын шилдэг тамирчид оролцоно.
ДАШТ ирэх сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой төрлийн нэг болох эмэгтэй ганцаарчилсан төрөлд Өмнөд Солонгос улсын тамирчин Олимп, Дэлхийн аварга Ким Юна зодог тайлсан бол Италийн Каролина Костенр оролцоогүй. Харин Японы шилдэг тамирчин Мао Асада эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцож байна. Тэрээр ДАШТ-ний 4 дэх алтан медалиа хүртэх үү үгүй юу гэдэг нь сонирхол татаж байна. Гэхдээ эмэгтэй ганцаарчилсан төрөлд түүний нутгийн тамирчид болон Орос, Хятадын тамирчид хүчтэй өрсөлдөөн өрнүүлэх болов уу? магадгүй таамагт байгаагүй тамирчин ч цахиур хагалан гарч ирж болох юм. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд Олимпийн хүрэл медальт Казахстаны Д.Тен ДАШТ-ний мөнгө, хүрэл медаль дээрээ алтан медаль нэмэх хүсэлтэй байгаа болов уу? Гэхдээ эрэгтэй ганцаарчилсан төрөлд Канадын П.Чан, Японы Ю.Ханю болон өнгөрсөн жилийн аварга Испани залуу Х.Фернандес нар байгаа. Мөн Оросууд А.Плюшенкогоос хойш тус төрөлд алтан медаль хүртэж чадаагүй байгаа бөгөөд хамгийн сүүлд А.Гачинский 2011 онд нутаг дээрээ зохиогдсон ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан. Үүнээс өөр Оросын эрэгтэй ганцаарчилсан тамирчид 4 жил медаль хүртэж чадаагүй байна. Иймд Оросууд эрэгтэй төрөлдөө М.Ковтунд итгэл хүлээлгэж байгаа байх. 20 настай М.Ковтун Европын АШТ-нээс мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд ДАШТ-нээс медаль хүртээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Сонирхуулахад ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин 45.000 ам.доллар хүртэх бол хосын болон бүжгийн төрөлд түрүүлсэн тамирчид хамтдаа 67.500 ам.доллар хүртэнэ.
Тэмцээний хуваарийг таницуулбал: тухайн орны цагаар
- 30-ны Мягмар гарагт: short dance and men’s short program
- 31-ны Лхагва гарагт: ladies short program and free dance
- 1-ний Пүрэв гарагт: pairs short program and man’s free skating
- 2-ны Пүрэв гарагт: pairs and ladies free skating
zaluu.com