메뉴 건너뛰기


2020 оны олимпод бэлэн үү

2018.01.09 13:43

МИX Уншсан:1282

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам болсон 2020 оны зуны олимп эхлэхэд хоёр жилийн хугацаа үлдлээ. Дэлхийн улс орон бүрийн шилдэг тамирчид Олимпын наадмын тэнгэр дор хуран цуглаж “Хурднаас хурдан, Өндрөөс өндөрт, Хүчтэнээс хүчтэй” гэсэн уриан дор шударгаар өрсөлдөнө. Манай улсын шигшээ багийн тамирчдын Олимпын наадамд үзүүлэх амжилт 2008 оноос эрс сайжирсан байдаг. 2008 оны Бээжингийн Олимпоос 2 алт, 2 мөнгө, 2012 оны Лондонгийн Олимпоос 2 мөнгө, 3 хүрэл хүртсэн бол 2016 оны Рио-Де-Жанейрогийн Олимпод шигшээ багийн тамирчдын хүртэх медалийн тоо буурч 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Эндээс харахад, амжилтаа тогтворжуулахад бид зайлшгүй суралцах шаардалгатай байгаа нь харагдаж байна.

2020 оны олимпын эрх олгох тэмцээнүүд 2018 оноос эхэлж байна. Үүнд бид бэлэн байх ёстой. Учир нь олимпод оролцох эрхийг хэдий олон авна төдий хэмжээгээр олимпоос медаль авах боломж нэмэгдэнэ. Гэвч урт удаан хугацааны турш жигд  бэлтгэлжилттэй байж, өндөр формтой байсны дүнд бид эрхээ олон болгоно. Үүнд дадлага туршлага, дасгалжуулалт, бэлтгэлжилт, спортын анагаах ухаан гээд олон хүчин зүйл баг тамирчдын гаргах амжилтад нөлөөлдөг. Түүнчлэн спорт өндөр хөгжсөн Америк, Герман, Орос, Хятад зэрэг орнуудын туршлага, бэлтгэлжилтийн арга барилаас суралцах нь манай тамирчдын амжилтад мөн зайлшгүй хэрэгтэй.

Тэгвэл Монголын үндэсний олимпын хороо 2020 оны Токиогийн олимпийн циклд шигшээ багийн тамирчдынхаа амжилтыг тогтвортой болгоход анхаарлаа хандуулж байгаа бөгөөд спортын их гүрэн гэгддэг орнуудтай хамтын ажиллагаагаа хэдийнэ эхлүүлжээ. Мөн тамирчдын бэлтгэлийг системд оруулж Олимп, олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд бэлтгэл ханасан, торгон иртэй тамирчдыг оролцуулах чиглэлд гадаадын орнуудын туршлагыг судалж байна. Манай улсын баг тамирчдын амжилт тогтворгүй байгаа нь бэлтгэлийн төлөвлөгөөт систем хөгжөөгүйтэй холбон мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэмцээний өмнө бэлтгэлийн ачаалал хэт их авснаас тамирчин ядрах, бэртэх зэрэг эрсдэл үүсч буйг гадны мэргэжилтнүүд манай багш дасгалжуулагчид уламжилсан байдаг. Тэгвэл бэлтгэлийн түвшинг тодорхойлоход хамгийн чухал салбар нь спортын анагаах ухаан юм. Тиймээс Спорт, шинжлэх ухаан хоёр салшгүй холбоотой болсон энэ үед спортын анагаах ухааны салбарыг өндөр хэмжээнд хөгжүүлж чадсан ОХУ, БНХАУ, Украин зэрэг улсын Үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг Монголын Үндэсний Олимпын хороо байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд спортын генетик, спортын биомеханикийн салбарыг хөгжүүлэх чиглэлд туршлага судлах юм байна. Генетик, биомеханик нь спортын анагаах ухааны гол чухал салбарууд аж. Хүний үс, шүлс, булчингаас шинжилгээ авч ямар спортоор хичээллэвэл амжилтад хүрэх магадлалтайг тогтоодог шинжлэх ухааныг спортын генетик гэж нэрлэдэг. Харин тамирчин хүний үе мөчний уян хатан байдал, булчингийн нөөц бололцоог тогтоож бэлтгэл хийх давтамж, бэлтгэлээс авах ачааллыг тооцоолдог шинжлэх ухааныг спортын биомеханик гэж нэрлэдэг. Орос болон Хятад улсад спортын генетик, спортын биомеханикийн салбар өндөр хэмжээнд хөгжсөн. Олон улсын шинж чанартай тэмцээнд хоёр хөршийн тамирчид өндөр амжилт үзүүлдэг нь үүний нотолгоо юм.

Тиймээс тамирчдынхаа амжилтыг тогтворжуулах зорилгын хүрээнд Монголын Үндэсний Олимпын хороо генетик, биомеханикийн салбарт онцгой анхааран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Орос болон Хятад улсаас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулахаас гадна хоёр хөршдөө мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Үүнээс гадна биомеханикийн тусламжтайгаар тамирчин бүрийн биеийн онцлогт тохирсон бэлтгэлийн системийг нутагшуулж шигшээ багийн тамирчдын олон улсын тавцанд үзүүлэх амжилтыг богино хугацаанд ахиулах зорилтыг дэвшүүлжээ. Энэ талаар Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнээс тодруулахад “Биомеханик, генетик салбарууд олон улсад судлагдчихсан учраас Монголдоо хөгжих бүрэн боломжтой. Спорт өндөр хөгжсөн орнуудын мэргэжилтэнүүдийн дэмжлэгтэйгээр сургалт зохион байгуулж, боловсон хүчнээ туршлагажуулаад авахад бид эхний үр дүнгээ хүртээд эхлэх боломжтой. Үүний дараа тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдээд ажлаа эхлүүлж болно. ОХУ, БНХАУ, Украины Үндэсний олимпийн хороотой хамтран ажилласнаар спортын генетик, биомеханикийн хөгжлийн суурийг Монголдоо тавих юм” хэмээн ярилаа.

Дэлхийн жишгээс харахад, бүгд л дээрх хоёр салбарт хүчтэй анхаарч эхэлжээ. Спортод өндөр амжилт гаргахын үндэс нь спортын анагаах ухаан бол спортын анагаах ухааны тулгуур нь биомеханик, генетик аж. Генетикийн тусламжтайгаар хүүхдүүдийг тохирох спортоор нь хичээллүүлнэ, биохимийн дэмжлэгтэйгээр тамирчиддаа зохицох бэлтгэлийн ачааллыг өгнө. Энэ бүхний үр дүнд баг тамирчдын нь амжилт тогтворжиж байгааг спортын тэргүүлэх орнуудын жишээ харуулж байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 “Инчеон-2014" Азийн наадамд спортын 23 төрлөөр өрсөлдөнө МИX 2014.09.11 4499
55 "Пёнчан 2018" БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. file МИX 2017.11.13 4260
54 Д.Отгондалай медалийн болзол хангалаа file МИX 2014.09.29 3606
53 Асашёорюү солонгосчуудыг “FUCK Korea” гэв file МИX 2014.09.30 3558
52 Азийн наадамд оролцох тамирчдын хувцас хэрэглэлийг гардууллаа МИX 2014.09.11 3321
51 Чөлөөтийнхөн хос хүрэл медаль авлаа МИX 2014.09.11 3273
50 "Инчеон - 2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч ноён Ким Ён Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа МИX 2014.07.31 3091
49 Азийн наадмаас медаль хүртсэн орнууд МИX 2014.09.11 3050
48 Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивалийг зорино МИX 2014.08.07 3039
47 Азийн XVII наадамд хүч үзэх боксчдын нэрс тодров МИX 2014.09.11 2886
46 Хамгийн “халуухан” өвлийн олимп МИX 2018.02.12 2763
45 Монголын жүдочдоос уучлалт гуйсан file МИX 2014.09.27 2751
44 Өвлийн олимпийг хамтран зохион байгуулахгүй file МИX 2015.01.03 2749
43 Таеквондогийн ДАШТ-ээс манай тамирчид таван медаль хүртжээ МИX 2015.09.02 2580
42 "Макс" Ганбаа хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд данс нээж өгнө МИX 2015.11.06 2527
41 Манай жудочид медалиараа гуравдугаарт жагслаа МИX 2015.10.19 2507
40 “Рио-2016”-д хүч сорих жүдочдын нэрс тодорлоо МИX 2016.04.27 2249
39 Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ МИX 2016.03.29 2236
38 Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү МИX 2016.05.30 2221
37 Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа file МИX 2016.05.07 2111