메뉴 건너뛰기




18.13 цаг.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Номин Японы Фумитака Моришиг хүрэл медалийн төлөөх барилдаанд 5:3 харьцаагаар хожлоо.

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ.

Эрэгтэй 57 кг-ын жинд барилдсан Олон улсын хэмжээний мастер Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафыг 1.59 минутанд цэвэр дарж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Ханжин Жонгтай барилдаж 2:3, 6:8 онооны харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Японы Моришита Фумитакиг 5:3-ын харьцаагаар хожлоо.

 

15.30

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Номин Японы Фумитака Моришитатай хүрлийн төлөө барилдахаар шалгараад байна. Японы бөхийн хувьд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай аж. Энэ жингийн алтан медалийн төлөө БНАСАУ, Казахстаны бөхчүүд шалгараад байна. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Нарангэрэл Өмнөд Солонгосын бөх Юми Лиг 6-5-аар (3:0, 3:5) хожиж, хүрлийн төлөө барилдах боллоо. Э.Нарангэрэл хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Винештэй барилдах юм. Энэтхэгийн бөхийн хувьд Азийн аваргын хүрэл медальтай аж.

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.ЦэрэнчимэдБНСУ-ын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана. Энэ жинд БНХАУ, Япон бөхчүүд алтан медаль төлөө барилдах юм. Японы Рио Ватарын хувьд манай бөхийг хоёрдугаар тойрогт ялсан билээ.

 

Гэрэл зургийг Б.МӨНХЗУЛ

 

14.50 цаг

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй С.Цэрэнчимэд хоёр дахь барилдаандаа Японы бөхөд ялагдлаа. Манай бөх эхний тойрогт гоц мөргөж, БНАСАУ-ын бөх Ранми Кимийг цэвэр ялаад байсан юм.

13.20 цаг.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт өрсөлдөгчөө цэвэр яллаа. С.Цэрэнчимэд БНАСАУ-ын бөх Ранми Кимийг барилдаан эхлээд 1,19 секундэд цэвэр ялаад байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Нарангэрэл нар хоёрдугаар тойрогт ялагдлаа.

Б.Номин БНАСАУ-ын бөх Жонг Хакжинд 8:11-ээр, Э.Нарангэрэл ДАШТ-ий хошой алтан медальт, Универсиад наадмын аварга Японы бөх Эри Тосакад ялагдлаа.

 

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөт бөхийн тэмцээн “Dowon Gymnasium” спортын ордонд эхэллээ.

Энэ удаагийн Азийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иран, Йемень, Камбож, Киргиз, Лаос, Монгол, Мьянмар, Пакистан, Саудын Араб, Сири, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 22 орны бөхчүүд өрсөлдөж байна.

Өнөөдөр эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 63 кг-д ОУХМ С.Цэрэнчимэд нар барилдах юм. 

Б.Номин, Э.Нарангэрэл нар эхний барилдаандаа ялалт байгуулсан бол насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний тойрогт гоц мөргөсөн. 

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Б.Номин нэгдүгээр тойрогт Сирийн бөх Гирас Алалмиалрифиафтай барилдаж, барилдаан эхлээд 1.59 секундэд цэвэр яллаа. Б.Номингийн дараагийн өрсөлдөгч БНАСАУ-ын бөх Жонг Хакжин юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Нарангэрэл Вьетнамын бөх Ти Люа Нгуенийг 3:1-ийн харьцаагаар яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий хошой алтан медальт, Универсиад наадмын аварга Японы бөх Эри Тосака юм.

Гэрэл зургийг Б.МӨНХЗУЛ.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА file МИX 2018.02.19 1120
15 ХОЙД СОЛОНГОСЫГ ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УРЬЖЭЭ МИX 2018.02.05 1067
14 ПЁНЧАНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ТЭРГҮҮН ИРАНЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ МИX 2018.02.12 1004
13 ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.02.14 1001
12 ХОЁР СОЛОНГОСЫН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГ ШВЕЙЦАРЬТ ХОЖИГДОВ МИX 2018.02.12 998
11 ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо МИX 2018.02.19 985
10 ӨМНӨД СОЛОНГОСЫН САНАЛЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭН АВАВ МИX 2018.01.08 978
9 Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна. file МИX 2018.06.25 977
8 ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН ЭРХ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ МИX 2018.01.24 954
7 БНСУ-ЫН ПЁНЧАН ХОТЫН ТЭНГЭРТ ӨВЛИЙН 23 ДАХЬ ОЛИМПИЙН БАМБАР АСЛАА МИX 2018.02.12 952
6 ӨМНӨД СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПООС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ МИX 2018.02.12 907
5 ХОЁР СОЛОНГОСЫН МӨСӨН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА МИX 2018.02.05 904
4 ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ file МИX 2018.06.06 853
3 СКИАТЛОНЫ 30 КМ-Т НОРВЕГИЧҮҮД НОЁРХОВ МИX 2018.02.12 810
2 Хойд Солонгос хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулж шуудангийн марк гаргажээ file МИX 2018.06.25 717
1 Виктор Ан зодог тайлж, БНСУ-д амьдрахаар болжээ МИX 2018.09.10 604