메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын засгийн газар 2018 онд тус улсын Пенчан хотод болох өвлийн Олимпын наадам, Паралимпын наадамд үндэсний шигшээ багуудаа бэлтгэх, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ тухай БНСУ-ын Спортын яам мэдээлснийг Ройтерс агентлаг уламжиллаа.

Хөтөлбөрийн хүрээнд улсын төсвөөс нийтдээ 30 сая орчим долларыг тамирчдын бэлтгэлд зарцуулах ажээ. 2016 онд тус улсын засгийн газар тамирчиддаа 23,6 сая долларын мөнгөн тусламж үзүүлсэн бол энэ онд 29,2 сая доллар болгон нэмэгдүүлсэн байна.

pyongchang.jpg

Өмнөд Солонгосын шигшээ багийн өмнөө тавьж буй зорилго бол өвлийн Олимпын наадамд багийн дүнгээр 4 дүгээр байрт орох явдал юм. Тус улсын нийт 130 тамирчин "PyeongChang-2018"-д /Паралимпын тамирчдыг тооцохгүйгээр/ оролцож, спортын 7 төрөлд 20 орчим медаль авахаар төлөвлөөд байгаа аж. Үүний тулд тамирчдаа дэмжих тусгай баг байгуулж, түүний бүрэлдэхүүнд Спортын яам, Пенчан-2018 наадмын зохион байгуулах хороо, өвлийн спортын төрлүүдийн холбоод, Үндэсний Олимпын хорооны төлөөлөгчид багтсан байна.

ОХУ-ын Сочи хотод 2014 онд болсон өвлийн Олимпын наадамд Өмнөд Солонгосын тамирчид 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 13 дугаар байрт оржээ.


Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Пенчан хотод болох өвлийн Олимпын наадамд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд30 сая доллар зарцуулна file МИX 2017.02.02 5935
15 БНСУ-ын Пёнчан хотноо 2018 Өвлийн олимпод зориулсан дурсгалын мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээр болжээ file МИX 2017.02.09 6336
14 "Монгол Наадам Пусанд - 2016" анхдугаар баяр наадaм file МИX 2016.07.18 6405
13 К.Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо file МИX 2016.12.13 6727
12 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! МИX 2014.09.19 6729
11 МОНГОЛ ХҮН НЭГ САЯ ДОЛЛАРЫН БООЦООТ ТЭМЦЭЭНД ТУЛАЛДАХ ГЭЖ БАЙНА. file МИX 2017.03.08 7169
10 ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА МИX 2018.02.14 7343
9 Сагсан бөмбөг: Манай эрэгтэй баг Азийн наадмын ШИЛДЭГ 8-д шалгарлаа file МИX 2014.09.27 7619
8 Чөлөөт бөх: Б.Номин хүрэл медаль хүртлээ file МИX 2014.09.27 8132
7 “Nike”-ын пүүз өмссөнөөс болоод “Аdidas”-ын амласан шагналыг авч чадсангүй МИX 2017.03.08 8151
6 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 8951
5 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 9305
4 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 9449
3 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ [1] file МИX 2018.02.19 9998
2 Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 10430
1 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана МИX 2015.11.06 17917