메뉴 건너뛰기


1a31c3290760fb90fcfd9595c7eb2843.jpgУран гулгалтын 2016 оны ДАШТ энэ сарын 28-нд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо эхлэж байна. Энэ удаагийн ДАШТ-нд 38 улсын тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд өрсөлдөнө. Японоос Ю.Ханю, С.Мияхара, М.Асада, Оросын М.Ковтун, Е.Радионова, Испаний Х.Фернандес, Казахстаны Д.Тен нарын шилдэг тамирчид мөн бүжгийн хосын төрөлд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Францын Г.Пападакис, Г.Сизерон, АНУ-ын Э.Бейтс, М.Чок, Хятадын Хань Цун, Веницзен Суй нарын шилдэг тамирчид оролцоно.

ДАШТ ирэх сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой төрлийн нэг болох эмэгтэй ганцаарчилсан төрөлд Өмнөд Солонгос улсын тамирчин Олимп, Дэлхийн аварга Ким Юна зодог тайлсан бол Италийн Каролина Костенр оролцоогүй. Харин Японы шилдэг тамирчин Мао Асада эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцож байна. Тэрээр ДАШТ-ний 4 дэх алтан медалиа хүртэх үү үгүй юу гэдэг нь сонирхол татаж байна. Гэхдээ эмэгтэй ганцаарчилсан төрөлд түүний нутгийн тамирчид болон Орос, Хятадын тамирчид хүчтэй өрсөлдөөн өрнүүлэх болов уу? магадгүй таамагт байгаагүй тамирчин ч цахиур хагалан гарч ирж болох юм. Харин эрэгтэй ганцаарчилсан төрөлд Олимпийн хүрэл медальт Казахстаны Д.Тен ДАШТ-ний мөнгө, хүрэл медаль дээрээ алтан медаль нэмэх хүсэлтэй байгаа болов уу? Гэхдээ эрэгтэй ганцаарчилсан төрөлд Канадын П.Чан, Японы Ю.Ханю болон өнгөрсөн жилийн аварга Испани залуу Х.Фернандес нар байгаа. Мөн Оросууд А.Плюшенкогоос хойш тус төрөлд алтан медаль хүртэж чадаагүй байгаа бөгөөд хамгийн сүүлд А.Гачинский 2011 онд нутаг дээрээ зохиогдсон ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан. Үүнээс өөр Оросын эрэгтэй ганцаарчилсан тамирчид 4 жил медаль хүртэж чадаагүй байна. Иймд Оросууд эрэгтэй төрөлдөө М.Ковтунд итгэл хүлээлгэж байгаа байх. 20 настай М.Ковтун Европын АШТ-нээс мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа бөгөөд ДАШТ-нээс медаль хүртээд зогсож байхыг үгүйсгэхгүй. Сонирхуулахад ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин 45.000 ам.доллар хүртэх бол хосын болон бүжгийн төрөлд түрүүлсэн тамирчид хамтдаа 67.500 ам.доллар хүртэнэ.

Тэмцээний хуваарийг таницуулбал: тухайн орны цагаар

  • 30-ны Мягмар гарагт: short dance and men’s short program
  • 31-ны Лхагва гарагт: ladies short program and free dance
  • 1-ний Пүрэв гарагт: pairs short program and man’s free skating
  • 2-ны Пүрэв гарагт: pairs and ladies free skating

zaluu.com

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Өвлийн ЧАРГАНЫ ТЭМЦЭЭНД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТАМИРЧИН ТҮРҮҮЛЛЭЭ МИX 2018.02.19 1228
55 2018 онд дэлхий нийтэд болох спортын томоохон уралдаан тэмцээн МИX 2018.01.08 1236
54 "ПЁНЧАН-2018"-ЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛД ХОЁР СОЛОНГОС НЭГ ДАЛБААН ДОР ОРОЛЦОХООР БОЛОВ. file МИX 2018.01.18 1257
53 2020 оны олимпод бэлэн үү МИX 2018.01.09 1282
52 "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадмын гарын авлагыг иргэддээ зориулан хүргэж байна file МИX 2018.02.07 1303
51 ПЁНЧАНЫ ЦАГААН ОЛИМПИЙН НААДАМД ХУРДЛАХ ЦАНАЧДЫН ХУВЦАС ИЛ БОЛЛОО МИX 2018.02.12 1306
50 "ПЁНЧАН-2018" ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ МИX 2018.02.05 1434
49 Пёнчаны өвлийн олимп болон пара-олимп үзэх тасалбар-аа онлайнаар болон биечлэн очиж худалдан авах боломжтой. file МИX 2018.01.17 1512
48 "Пёнчаны Ч үсгийг томоор бичнэ file МИX 2017.12.07 1543
47 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМП-2018 ОРОСЫН БАГ ОРОЛЦОХГҮЙД ГЕРМАНЧУУД ТЭРГҮҮЛНЭ МИX 2018.01.12 1625
46 Пёнгчанг Өвлийн Олимп 2018: "Олимпийн гутал" гэж нэрлэгдсэн пүүз 200.000 ш захиалагджээ file МИX 2018.01.08 1639
45 2018 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙН МЕДАЛЬ БЭЛЭН БОЛЖЭЭ file МИX 2017.09.28 1727
44 Бразил хөлбөмбөгөөр анх удаагаа Олимпын аварга болов file МИX 2016.08.21 1754
43 Барселона багийн шинэ үндсэн ивээн тэтгэгчээр “Rakuten” сонгогджээ МИX 2016.11.22 1843
42 ОРОСЫН ТАМИРЧИН 2 ДАХЬ УДААГАА ПАРАЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.03.13 1871
41 Рио 2016" медаль авсан тамирчдад мөнгөн шагналыг олгож эхэлжээ file МИX 2016.10.23 1949
40 Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа file МИX 2016.05.07 2111
39 Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү МИX 2016.05.30 2221
» Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ МИX 2016.03.29 2236
37 “Рио-2016”-д хүч сорих жүдочдын нэрс тодорлоо МИX 2016.04.27 2249