메뉴 건너뛰기


Монголын жүдо бөхийн холбоо "РИО-2016" олимпийн наадамд ур чадвараа сорин оролцох Монгол Улсын шигшээ багийг албан ёсоор зарлалаа.

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Удирдах зөвлөл, дасгалжуулагчид хоёр удаа хуралдаж эцсийн шийдвэрээ гаргав. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга "Риогийн олимпийн наадам эхлэхэд өнөөдрийн байдлаар 100 хоног үлдээд байна. Бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд шигшээ багийн тамирчдаа олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд жигд оруулж ирсэн. Үүний үр дүнд жин тус бүр 2-5 жүдоч чансаанд бичигдэж ирлээ. Өнөөдөр бид олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлах гэж байна. Гэхдээ олимп хүртэл хугацаа бий, тамирчин хүнд юу ч тохиож болох учир хоёр дахь  тамирчдад боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Монголын жүдо бөхийн багийн ахлагчаар олимпийн аварга Н.Түвшинбаярыг сонгож байна. Олимпийн наадамд гурав дахь удаагаа зодоглох эрх авсан Н.Түвшинбаярт олимпийн гурав дахь медалиа зүүхийг хүсье" гэв.

Эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, эмэгтэй -52 кг тус бүр хоёроос дээш жүдоч олимпийн эрхийн оноо хангасан юм. Ялангуяа эрэгтэйчүүдийн 60 кг-д хэнийг явуулах вэ гэдэг бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан юм. Юун түрүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, 2016 оны АТАШТ-ий хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүүд итгэл хүлээлгэхээр шийджээ. Ц.Цогтбаатарын хувьд 20-хан настай бөгөөд дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын гавьяатуудыг эх орондоо үлдэж Риогийн татамид зодоглохоор боллоо. Харин 73 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир гавьяатыг үлдээж ОУХМ Г.Одбаярыг 2016 оны олимпийн наадамд илгээхээр болов.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар нар олимпийн наадамд хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмонг сонгожээ. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг М.Уранцэцэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар Рио-д эх орноо төлөөлөн хүч үзэхээр сонгогдлоо.

Д.Өлзий

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 Өвлийн ЧАРГАНЫ ТЭМЦЭЭНД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТАМИРЧИН ТҮРҮҮЛЛЭЭ МИX 2018.02.19 1228
55 2018 онд дэлхий нийтэд болох спортын томоохон уралдаан тэмцээн МИX 2018.01.08 1236
54 "ПЁНЧАН-2018"-ЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛД ХОЁР СОЛОНГОС НЭГ ДАЛБААН ДОР ОРОЛЦОХООР БОЛОВ. file МИX 2018.01.18 1257
53 2020 оны олимпод бэлэн үү МИX 2018.01.09 1282
52 "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадмын гарын авлагыг иргэддээ зориулан хүргэж байна file МИX 2018.02.07 1303
51 ПЁНЧАНЫ ЦАГААН ОЛИМПИЙН НААДАМД ХУРДЛАХ ЦАНАЧДЫН ХУВЦАС ИЛ БОЛЛОО МИX 2018.02.12 1306
50 "ПЁНЧАН-2018" ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ МИX 2018.02.05 1434
49 Пёнчаны өвлийн олимп болон пара-олимп үзэх тасалбар-аа онлайнаар болон биечлэн очиж худалдан авах боломжтой. file МИX 2018.01.17 1512
48 "Пёнчаны Ч үсгийг томоор бичнэ file МИX 2017.12.07 1543
47 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМП-2018 ОРОСЫН БАГ ОРОЛЦОХГҮЙД ГЕРМАНЧУУД ТЭРГҮҮЛНЭ МИX 2018.01.12 1625
46 Пёнгчанг Өвлийн Олимп 2018: "Олимпийн гутал" гэж нэрлэгдсэн пүүз 200.000 ш захиалагджээ file МИX 2018.01.08 1639
45 2018 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙН МЕДАЛЬ БЭЛЭН БОЛЖЭЭ file МИX 2017.09.28 1727
44 Бразил хөлбөмбөгөөр анх удаагаа Олимпын аварга болов file МИX 2016.08.21 1754
43 Барселона багийн шинэ үндсэн ивээн тэтгэгчээр “Rakuten” сонгогджээ МИX 2016.11.22 1843
42 ОРОСЫН ТАМИРЧИН 2 ДАХЬ УДААГАА ПАРАЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.03.13 1871
41 Рио 2016" медаль авсан тамирчдад мөнгөн шагналыг олгож эхэлжээ file МИX 2016.10.23 1949
40 Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа file МИX 2016.05.07 2111
39 Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү МИX 2016.05.30 2221
38 Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ МИX 2016.03.29 2236
» “Рио-2016”-д хүч сорих жүдочдын нэрс тодорлоо МИX 2016.04.27 2249