메뉴 건너뛰기


Энэ онд Пёнчоны өвлийн олимп, ОХУ-д болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд спортын томоохон наадам хүн төрөлхтнийг хүлээж байна. Ер нь 2018 оны хувьд дэлхийн спортын амьдрал олон тэмцээн уралдаанаар дүүрэн байх  ажээ. Тэдгээрээс гол гол үйл явдлыг нь спортын төрөл тус бүрээр нь түүвэрлэн  хүргэж байна. Эдгээр нь цаг хугацааны хувьд товлогдож тодорхой болсон уралдаан тэмцээнүүд юм.

Жудо: Монголчуудын хамгийн амжилттай яваа спортын энэ төрлийг эхэнд нь дурдая. Одоогоор тодорхой болоод байгаа нь ирэх дөрөвдүгээр сарын 26- 29-ний өдрүүдэд  Израилийн Тель-Авив хотод  жудо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно.  Түүнчлэн өнгөрөгч оны эхээр 2018 оны жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн  тэмцээн Азербайжаны Баку хотод болно хэмээн мэдээлж байсан.

Чөлөөт бөх: Чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Каспийск хотод дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 6 хүртэл болно. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт  хотно аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болно.

Самбо бөх: Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыний Бухарест хотноо ирэх арваннэгдүгээр сарын 9-11-нд болно.

-Европын аварга шалгаруулах тэмцээн Грекийн Афинд тавдугаар сард зохиогдоно.

Гар бөмбөг/Волейбол/: Гар бөмбөгийн хоёр том тэмцээн хүлээж байна. Тодруулбал, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Итали болн Болгарт ирэх есдүгээр сарын 10-30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Харин эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн Японд 9,10 дугаар сарыг дамнан үргэлжилнэ.

Сагсан бөмбөг: Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд болно. Мөн Белград хотод Евролигийн тоглолттой. 1951 оноос уламжлал болсон НБА/NBA/-гийн бүх оддын 67 дахь удаагийн тоглолт хоёрдугаар сарын 18-аас Лос-Анджелес хотод явагдана.

Хөл бөмбөг: Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 21 дэхь удаагийн тэмцээний финалын тоглолт зургадугаар сарын 14-өөс долоодугаар сарын 15 хүртэл ОХУ-д болно. ОХУ түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулж байгаа нь энэ  юм.

Бокс: Ирэх гуравдугаар сард хүнд жингийн боксчин Их Бриатанийн Энтони Жошуа болон Шинэ Зеландын Жозеф Паркер нарын хооронд дэлхийн аваргын WBA-ийн супер титмийн  төлөөх халз тулаан болно. Мөн хүнд хөнгөн, дунд жингийн титмийн төлөөх хэд хэдэн тулаан товлогдоод байгаа.

-11 дүгээр сард эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болно.

Буудлага:  Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгост наймдугаар сарын эцсээр эхэлж есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилнэ.

Хөнгөн атлетик: Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн хэд хэдэн томоохон  тэмцээн болно. Үүнд: Танхимын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Их Британид гуравдугаар сарын 1-4-нд болно.

- Залуучуудын Европын аварга шалгаруулах тэмцээн Унгарт долоодугаар сард товлогдоод байна.

Хүнд атлетик: Албанийн  Тирана хотод хүнд атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын сүүлчээр эхэлнэ.

-Хүнд атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу улсын нийслэл Лима хотод 11 дүгээр сарын 23-аас 12 дугаар сарын 3 хүртэл зохиогдоно.

Керлинг: Эмгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Норт Бейд гуравдугаар сард.

Бадминтон: Хятадын Нанкин хотноо долоодугаар сарын 3-аас наймдугаар сарын 5 хүртэл бадминтоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

-Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга мөн сард АНУ-ын Лас Вегас хотноо тус тус болно.

Тэшүүр: Тэшүүрийн сонгодог олон төрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Нидерландын Амстердам хотноо ирэх гургавдугаар сарын 9-10-нд болно.

-Тэшүүрийн спринт олон төрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Чанчунь хотод  гуравдугаар сард

Ширээний теннис: Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нд Шведийн Хальмстад хотноо болно.

Усанд сэлэлт: Хятадын Ханжоу хотод богино зайн сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохиогдоно.

Шатар: Дэлхийн шатрын одимпиад Германы Берлин хотод гуравдугаар сарын 10-22-нд явагдана.

Шайбтай хоккей: Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсын Копенгаген, Хернинг хотод тавдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно.

Уран гулгалт: Дэлхийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн Италийн Милан хотод гуравдугаар сард  зохиогдоно.  Мөн он гараад Европын аварга шалгаруулах тэмцээн Москвад товлогдоод байна.

Спортын гимнастик: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын  Доха хотноо  болно

 

Спортын бусад тэмцээн уралдаан

-БНСУ-ын Пёнчон хотноо ирэх хоёрдугаар сарын 9-25-нд өвлийн 23 дугаар цагаан олимп болно.

-Мөн хотноо гуравдугаар сарын 9-15-ны  хооронд өвлийн пара олимпийн XII тоглолт

-Дэлхийн залуучуудын зуны 3 дугаар олимп Аргентиний  Буэнос-Айрес хотноо есдүгээр сард болно

-Азийн зуны тоглолт Индонезийн Жакарт болон Палембанг хотод ирэх 12 дугаар сарын 5-20-нд болно.

Бэлтгэсэн П.Булган

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
36 Манай жудочид медалиараа гуравдугаарт жагслаа МИX 2015.10.19 2507
35 "Макс" Ганбаа хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд данс нээж өгнө МИX 2015.11.06 2528
34 Таеквондогийн ДАШТ-ээс манай тамирчид таван медаль хүртжээ МИX 2015.09.02 2580
33 Өвлийн олимпийг хамтран зохион байгуулахгүй file МИX 2015.01.03 2749
32 Монголын жүдочдоос уучлалт гуйсан file МИX 2014.09.27 2751
31 Хамгийн “халуухан” өвлийн олимп МИX 2018.02.12 2763
30 Азийн XVII наадамд хүч үзэх боксчдын нэрс тодров МИX 2014.09.11 2886
29 Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивалийг зорино МИX 2014.08.07 3039
28 Азийн наадмаас медаль хүртсэн орнууд МИX 2014.09.11 3050
27 "Инчеон - 2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч ноён Ким Ён Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа МИX 2014.07.31 3091
26 Чөлөөтийнхөн хос хүрэл медаль авлаа МИX 2014.09.11 3273
25 Азийн наадамд оролцох тамирчдын хувцас хэрэглэлийг гардууллаа МИX 2014.09.11 3321
24 Асашёорюү солонгосчуудыг “FUCK Korea” гэв file МИX 2014.09.30 3558
23 Д.Отгондалай медалийн болзол хангалаа file МИX 2014.09.29 3606
22 "Пёнчан 2018" БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. file МИX 2017.11.13 4260
21 “Инчеон-2014" Азийн наадамд спортын 23 төрлөөр өрсөлдөнө МИX 2014.09.11 4499
20 Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо. file МИX 2014.09.17 4860
19 С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо МИX 2014.09.11 4986
18 2020 оны Олимп Японы эдийн засагт 283 тэрбумын өгөөж авчирна file МИX 2017.03.08 5033
17 Инчеон 2014 Азийн Наадам: Манай улс медалийн чанараараа 5-рт бичигдэж байна file МИX 2014.09.27 5161