메뉴 건너뛰기


“Инчеон-2014” Азийн XVII наадамд эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын баг тамирчдад “Жордан”/Qiaodan/ фирмийн брэнд хувцас, хэрэглэлийг МҮОХ-ноос гардуулах ёслол даваа гарагт тус хорооны байрны өмнөх талбайд боллоо.

Энэ үеэр ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-ээс аваргын алтан медаль хүртсэн Г.Болдбаатарт МҮОХ-ны “Алтан очир” одон, “Наньжин-2014” залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальтан Б.Дөлгөөнд МҮОХ-ны “Олимпийн алдар” медаль, түүний дасгалжуулагч Д.Мөнхбаяр “Алтан очир” одонгоор шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн тус тус гардуулсан юм.

Манай улс Азийн наадамд 10 дахь удаагаа оролцоход бэлэн болжээ. Монголын баг тамирчид 1974 оны Тегераны наадамд оролцсоноос хойш 40  дэх жилтэйгээ золгож байна. БНСУ-д зохион байгуулах “тивийн буюу бага олимп” хэмээх энэхүү наадамд Монголын баг тамирчид спортын 23 төрлөөр 240 гаруй тамирчнаа илгээх юм. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай энэ удаагийн “Инчеон-2014” Азийн XVII наадам энэ сарын 19-нд нээлтийн ёслолоо хийж, хагас сарын турш Ази тивийн 45 орны шилдэг тамирчид ур чадвар, хурд, хүчээ сорин алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ ажиллаж байна. Тэрбээр “Өнөөдөр уламжлал ёсоор МҮОХ баг тамирчдынхаа хувцас хэрэглэлийг гардуулан өглөө. Монголын төр 2000 оноос биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд ихэд анхаарч байгаа. БТС-ын тухай хууль боловсронгуй болж, энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдсэн. Мөн ард түмний спортод хандах хандлага их өөрчлөгдөж улс орны үнэт баялаг болох хүний хөгжлийн тулгуур нь биеийн тамир спорт юм гэсэн ойлголт нийгэмд төлөвшиж байна. Хэдхэн хоногийн өмнө Челябинскийн дэлхийн аваргаас манай жүдоч Г.Болдбаатар алтан медаль авчирсан. Дэлхийн аваргын алтан медалиар замаа зассан бид Азийн наадмыг зорих гэж байгаадаа ихэд бэлгэшээж байгаа. Энэ удаагийн  Азийн наадамд Монголын баг тамирчид дээд зэргийн сахилга бат, зохион байгуулалттай, эрч, хүчтэй оролцож амжилт гаргах болно” гэдгийг онцлон хэлж байв.

Хөнгөн атлетик, гандбол, гимнастик, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг,зэрэг багуудын төлөөлөл энэ өдөр Азийн наадмын хувцас, хэрэглэлээ гардан авлаа.МҮОХ-той 2009-2016 он хүртэл байгуулсан гэрээ ёсоор Qiaodan компани нь манай тамирчдын хувцас, хэрэглэлийн материал, өнгө, загварыг захиалгын дагуу маш чанартай хийж өгдөг байна. Нэг хүний хувцас хэрэглэлийг 500-600 мянган төгрөгөөр хийлгэсэн бөгөөд манай тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүст ихэд таалагдлаа.

Монгол Улсын баг тамирчид тивийн олимпийн наадамд ямар амжилт үзүүлж байсныг уншигч та бүхэнд сонирхуулж байна. Азийн зуны спортын наадамд манай улс өмнө нь есөн удаа оролцохдоо 15 алт, 33 мөнгө, 68 хүрэл, нийт 116 медаль хүртсэн юм. Ираны Тегеран хотноо 1974 онд болсон Азийн зуны спортын наадамд хоёр алт, таван мөнгө, найман хүрэл медаль авсан байна. Ази тивийн “Бага олимп” наадмын анхны алтан медалийг Хөдөлмөрийн баатар Д.Цэрэнтогтох, З.Ойдов нар хүртэж төрийнхөө дууллыг Тегераны тэнгэр дор эгшиглүүлсэн түүхтэй. Хамгийн сүүлд 2010 оны Гуанжоугийн XVI наадмаас чөлөөт бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 72 кг-д ОУХМ Г.Наранчимэг нар алтан медалийн эзэд болж баг тамирчдаа манлайлсан юм.

everyday.mn ees

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 “Инчеон-2014" Азийн наадамд спортын 23 төрлөөр өрсөлдөнө МИX 2014.09.11 4499
55 "Пёнчан 2018" БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. file МИX 2017.11.13 4260
54 Д.Отгондалай медалийн болзол хангалаа file МИX 2014.09.29 3606
53 Асашёорюү солонгосчуудыг “FUCK Korea” гэв file МИX 2014.09.30 3558
» Азийн наадамд оролцох тамирчдын хувцас хэрэглэлийг гардууллаа МИX 2014.09.11 3321
51 Чөлөөтийнхөн хос хүрэл медаль авлаа МИX 2014.09.11 3273
50 "Инчеон - 2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч ноён Ким Ён Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа МИX 2014.07.31 3091
49 Азийн наадмаас медаль хүртсэн орнууд МИX 2014.09.11 3050
48 Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивалийг зорино МИX 2014.08.07 3039
47 Азийн XVII наадамд хүч үзэх боксчдын нэрс тодров МИX 2014.09.11 2886
46 Хамгийн “халуухан” өвлийн олимп МИX 2018.02.12 2763
45 Монголын жүдочдоос уучлалт гуйсан file МИX 2014.09.27 2751
44 Өвлийн олимпийг хамтран зохион байгуулахгүй file МИX 2015.01.03 2749
43 Таеквондогийн ДАШТ-ээс манай тамирчид таван медаль хүртжээ МИX 2015.09.02 2580
42 "Макс" Ганбаа хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд данс нээж өгнө МИX 2015.11.06 2527
41 Манай жудочид медалиараа гуравдугаарт жагслаа МИX 2015.10.19 2507
40 “Рио-2016”-д хүч сорих жүдочдын нэрс тодорлоо МИX 2016.04.27 2249
39 Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ МИX 2016.03.29 2236
38 Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү МИX 2016.05.30 2221
37 Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа file МИX 2016.05.07 2111