메뉴 건너뛰기


Монголын жүдо бөхийн холбоо "РИО-2016" олимпийн наадамд ур чадвараа сорин оролцох Монгол Улсын шигшээ багийг албан ёсоор зарлалаа.

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Удирдах зөвлөл, дасгалжуулагчид хоёр удаа хуралдаж эцсийн шийдвэрээ гаргав. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга "Риогийн олимпийн наадам эхлэхэд өнөөдрийн байдлаар 100 хоног үлдээд байна. Бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд шигшээ багийн тамирчдаа олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд жигд оруулж ирсэн. Үүний үр дүнд жин тус бүр 2-5 жүдоч чансаанд бичигдэж ирлээ. Өнөөдөр бид олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлах гэж байна. Гэхдээ олимп хүртэл хугацаа бий, тамирчин хүнд юу ч тохиож болох учир хоёр дахь  тамирчдад боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Монголын жүдо бөхийн багийн ахлагчаар олимпийн аварга Н.Түвшинбаярыг сонгож байна. Олимпийн наадамд гурав дахь удаагаа зодоглох эрх авсан Н.Түвшинбаярт олимпийн гурав дахь медалиа зүүхийг хүсье" гэв.

Эрэгтэй 60 кг, 66 кг, 73 кг, 81 кг, эмэгтэй -52 кг тус бүр хоёроос дээш жүдоч олимпийн эрхийн оноо хангасан юм. Ялангуяа эрэгтэйчүүдийн 60 кг-д хэнийг явуулах вэ гэдэг бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан юм. Юун түрүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, 2016 оны АТАШТ-ий хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар хүүд итгэл хүлээлгэхээр шийджээ. Ц.Цогтбаатарын хувьд 20-хан настай бөгөөд дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын гавьяатуудыг эх орондоо үлдэж Риогийн татамид зодоглохоор боллоо. Харин 73 кг-д олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир гавьяатыг үлдээж ОУХМ Г.Одбаярыг 2016 оны олимпийн наадамд илгээхээр болов.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар нар олимпийн наадамд хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмонг сонгожээ. Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар, 100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг М.Уранцэцэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал нар Рио-д эх орноо төлөөлөн хүч үзэхээр сонгогдлоо.

Д.Өлзий

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 “Инчеон-2014" Азийн наадамд спортын 23 төрлөөр өрсөлдөнө МИX 2014.09.11 4499
55 "Пёнчан 2018" БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. file МИX 2017.11.13 4260
54 Д.Отгондалай медалийн болзол хангалаа file МИX 2014.09.29 3606
53 Асашёорюү солонгосчуудыг “FUCK Korea” гэв file МИX 2014.09.30 3558
52 Азийн наадамд оролцох тамирчдын хувцас хэрэглэлийг гардууллаа МИX 2014.09.11 3321
51 Чөлөөтийнхөн хос хүрэл медаль авлаа МИX 2014.09.11 3273
50 "Инчеон - 2014" наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч ноён Ким Ён Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа МИX 2014.07.31 3091
49 Азийн наадмаас медаль хүртсэн орнууд МИX 2014.09.11 3050
48 Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн фестивалийг зорино МИX 2014.08.07 3039
47 Азийн XVII наадамд хүч үзэх боксчдын нэрс тодров МИX 2014.09.11 2886
46 Хамгийн “халуухан” өвлийн олимп МИX 2018.02.12 2763
45 Монголын жүдочдоос уучлалт гуйсан file МИX 2014.09.27 2751
44 Өвлийн олимпийг хамтран зохион байгуулахгүй file МИX 2015.01.03 2749
43 Таеквондогийн ДАШТ-ээс манай тамирчид таван медаль хүртжээ МИX 2015.09.02 2580
42 "Макс" Ганбаа хурдан мориныхоо бай шагналаас асрамжийн газар байдаг хүүхдүүдэд данс нээж өгнө МИX 2015.11.06 2527
41 Манай жудочид медалиараа гуравдугаарт жагслаа МИX 2015.10.19 2507
» “Рио-2016”-д хүч сорих жүдочдын нэрс тодорлоо МИX 2016.04.27 2249
39 Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ МИX 2016.03.29 2236
38 Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү МИX 2016.05.30 2221
37 Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа file МИX 2016.05.07 2111