메뉴 건너뛰기


Энэ онд Пёнчоны өвлийн олимп, ОХУ-д болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гээд спортын томоохон наадам хүн төрөлхтнийг хүлээж байна. Ер нь 2018 оны хувьд дэлхийн спортын амьдрал олон тэмцээн уралдаанаар дүүрэн байх  ажээ. Тэдгээрээс гол гол үйл явдлыг нь спортын төрөл тус бүрээр нь түүвэрлэн  хүргэж байна. Эдгээр нь цаг хугацааны хувьд товлогдож тодорхой болсон уралдаан тэмцээнүүд юм.

Жудо: Монголчуудын хамгийн амжилттай яваа спортын энэ төрлийг эхэнд нь дурдая. Одоогоор тодорхой болоод байгаа нь ирэх дөрөвдүгээр сарын 26- 29-ний өдрүүдэд  Израилийн Тель-Авив хотод  жудо бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн болно.  Түүнчлэн өнгөрөгч оны эхээр 2018 оны жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн  тэмцээн Азербайжаны Баку хотод болно хэмээн мэдээлж байсан.

Чөлөөт бөх: Чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Каспийск хотод дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 6 хүртэл болно. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт  хотно аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болно.

Самбо бөх: Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыний Бухарест хотноо ирэх арваннэгдүгээр сарын 9-11-нд болно.

-Европын аварга шалгаруулах тэмцээн Грекийн Афинд тавдугаар сард зохиогдоно.

Гар бөмбөг/Волейбол/: Гар бөмбөгийн хоёр том тэмцээн хүлээж байна. Тодруулбал, гар бөмбөгийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Итали болн Болгарт ирэх есдүгээр сарын 10-30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Харин эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн Японд 9,10 дугаар сарыг дамнан үргэлжилнэ.

Сагсан бөмбөг: Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд болно. Мөн Белград хотод Евролигийн тоглолттой. 1951 оноос уламжлал болсон НБА/NBA/-гийн бүх оддын 67 дахь удаагийн тоглолт хоёрдугаар сарын 18-аас Лос-Анджелес хотод явагдана.

Хөл бөмбөг: Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 21 дэхь удаагийн тэмцээний финалын тоглолт зургадугаар сарын 14-өөс долоодугаар сарын 15 хүртэл ОХУ-д болно. ОХУ түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулж байгаа нь энэ  юм.

Бокс: Ирэх гуравдугаар сард хүнд жингийн боксчин Их Бриатанийн Энтони Жошуа болон Шинэ Зеландын Жозеф Паркер нарын хооронд дэлхийн аваргын WBA-ийн супер титмийн  төлөөх халз тулаан болно. Мөн хүнд хөнгөн, дунд жингийн титмийн төлөөх хэд хэдэн тулаан товлогдоод байгаа.

-11 дүгээр сард эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод болно.

Буудлага:  Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгост наймдугаар сарын эцсээр эхэлж есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилнэ.

Хөнгөн атлетик: Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн хэд хэдэн томоохон  тэмцээн болно. Үүнд: Танхимын хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Их Британид гуравдугаар сарын 1-4-нд болно.

- Залуучуудын Европын аварга шалгаруулах тэмцээн Унгарт долоодугаар сард товлогдоод байна.

Хүнд атлетик: Албанийн  Тирана хотод хүнд атлетикийн Европын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын сүүлчээр эхэлнэ.

-Хүнд атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Перу улсын нийслэл Лима хотод 11 дүгээр сарын 23-аас 12 дугаар сарын 3 хүртэл зохиогдоно.

Керлинг: Эмгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Норт Бейд гуравдугаар сард.

Бадминтон: Хятадын Нанкин хотноо долоодугаар сарын 3-аас наймдугаар сарын 5 хүртэл бадминтоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

-Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга мөн сард АНУ-ын Лас Вегас хотноо тус тус болно.

Тэшүүр: Тэшүүрийн сонгодог олон төрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Нидерландын Амстердам хотноо ирэх гургавдугаар сарын 9-10-нд болно.

-Тэшүүрийн спринт олон төрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Чанчунь хотод  гуравдугаар сард

Ширээний теннис: Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нд Шведийн Хальмстад хотноо болно.

Усанд сэлэлт: Хятадын Ханжоу хотод богино зайн сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохиогдоно.

Шатар: Дэлхийн шатрын одимпиад Германы Берлин хотод гуравдугаар сарын 10-22-нд явагдана.

Шайбтай хоккей: Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Дани улсын Копенгаген, Хернинг хотод тавдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно.

Уран гулгалт: Дэлхийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн Италийн Милан хотод гуравдугаар сард  зохиогдоно.  Мөн он гараад Европын аварга шалгаруулах тэмцээн Москвад товлогдоод байна.

Спортын гимнастик: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын  Доха хотноо  болно

 

Спортын бусад тэмцээн уралдаан

-БНСУ-ын Пёнчон хотноо ирэх хоёрдугаар сарын 9-25-нд өвлийн 23 дугаар цагаан олимп болно.

-Мөн хотноо гуравдугаар сарын 9-15-ны  хооронд өвлийн пара олимпийн XII тоглолт

-Дэлхийн залуучуудын зуны 3 дугаар олимп Аргентиний  Буэнос-Айрес хотноо есдүгээр сард болно

-Азийн зуны тоглолт Индонезийн Жакарт болон Палембанг хотод ирэх 12 дугаар сарын 5-20-нд болно.

Бэлтгэсэн П.Булган

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана МИX 2015.11.06 17917
55 Уран гулгалтын Дэлхийн аварга эхэллээ МИX 2016.03.29 2236
54 “Рио-2016”-д хүч сорих жүдочдын нэрс тодорлоо МИX 2016.04.27 2249
53 Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа file МИX 2016.05.07 2111
52 Аса аварга: Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү МИX 2016.05.30 2221
51 "Монгол Наадам Пусанд - 2016" анхдугаар баяр наадaм file МИX 2016.07.18 6405
50 Бразил хөлбөмбөгөөр анх удаагаа Олимпын аварга болов file МИX 2016.08.21 1754
49 Рио 2016" медаль авсан тамирчдад мөнгөн шагналыг олгож эхэлжээ file МИX 2016.10.23 1949
48 Барселона багийн шинэ үндсэн ивээн тэтгэгчээр “Rakuten” сонгогджээ МИX 2016.11.22 1843
47 К.Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо file МИX 2016.12.13 6727
46 Пенчан хотод болох өвлийн Олимпын наадамд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд30 сая доллар зарцуулна file МИX 2017.02.02 5935
45 БНСУ-ын Пёнчан хотноо 2018 Өвлийн олимпод зориулсан дурсгалын мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээр болжээ file МИX 2017.02.09 6336
44 МОНГОЛ ХҮН НЭГ САЯ ДОЛЛАРЫН БООЦООТ ТЭМЦЭЭНД ТУЛАЛДАХ ГЭЖ БАЙНА. file МИX 2017.03.08 7169
43 2020 оны Олимп Японы эдийн засагт 283 тэрбумын өгөөж авчирна file МИX 2017.03.08 5033
42 “Nike”-ын пүүз өмссөнөөс болоод “Аdidas”-ын амласан шагналыг авч чадсангүй МИX 2017.03.08 8151
41 2018 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙН МЕДАЛЬ БЭЛЭН БОЛЖЭЭ file МИX 2017.09.28 1727
40 "Пёнчан 2018" БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. file МИX 2017.11.13 4260
39 "Пёнчаны Ч үсгийг томоор бичнэ file МИX 2017.12.07 1543
38 ӨМНӨД СОЛОНГОСЫН САНАЛЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭН АВАВ МИX 2018.01.08 978
37 Пёнгчанг Өвлийн Олимп 2018: "Олимпийн гутал" гэж нэрлэгдсэн пүүз 200.000 ш захиалагджээ file МИX 2018.01.08 1639