메뉴 건너뛰기


Рэин, Ким Тэ Хи нар гэрлэнэ

2017.01.17 21:51

МИX Уншсан:12152

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын алдарт дуучин Чон Жи Хун буюу Рэин дөрвөн жил гаруйн өмнөөс үерхэж эхэлсэн найз бүсгүй болох жүжигчин Ким Тэ Хи-тэй гэрлэхээр шийдсэнээ өнөөдөр зарлалаа.

kim.jpg

Дуучин залуу инстаграмм хуудсандаа “би сайн нөхөр, сайн өрхийн тэргүүн байх болно” гэж бичжээ.

Мөн тэрбээр “тэр минь хүнд хэцүү цаг үед болон аз жаргалтай мөчүүдэд миний хажууд байж, хайр халамжаа надад мэдрүүлж чадсан” гэжээ.

Яг хэзээ хуримаа хийхээ Рэин хэлээгүй боловч “улс орны байдал тогтворгүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учир бид чимээгүй бөгөөд хамгийн ариухан сайхнаар хуримаа хийхээр төлөвлөж байна” гэсэн байна.

Өдгөө 35 настай дуучин, жүжигчин Рэин, 37 настай Ким нар 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож эхэлжээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
26 BTS” хамтлагийн тоглолтуудыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулан үзүүлнэ file МИX 2019.10.24 411
25 БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг Европын хөгжмийн наадмаас шагнал хүртжээ file МИX 2018.11.07 483
24 ДУУЧИН РЕЙН ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА МИX 2018.06.25 635
23 Чи бэлэн үү? file МИX 2018.09.18 787
22 Шин Мин А Солонгосын хүүхдүүд төдийгүй Монгол, Камбож зэрэг улсуудын түлэгдэлтэй 8 хүүхдүүдийг Солонгост авчран эмчүүлсэн удаатай гэнэ. file МИX 2019.03.04 2228
21 Монгол Солонгосын хамтарсан тоглолт болно МИX 2015.09.25 2685
20 МОНГОЛ ОЮУТАН СОЛОНГОС КИНОНД ДҮР БҮТЭЭЖ БАЙНА МИX 2015.11.12 2726
19 Солонгосын топ модель, мисс, жүжигчин, дуучин тодотголтой 30 гаруй бүсгүй биеэ үнэлсэн нь тогтоогтов МИX 2014.05.22 3510
18 Солонгосын Миранда Керр file МИX 2014.05.30 3555
17 “Gangnam Style”-ийг 2,5 тэрбум хүн үзжээ МИX 2016.01.21 3652
16 “K-Pop World Festival 2014” -ийн оролцогч Монгол залуу file МИX 2014.10.10 3705
15 Монгол залуу “Asian best model” боллоо file МИX 2014.11.24 3732
14 "K-Pop world festival" дэлхийн наадамд Б.Очирбат 3-р байр эзэлжээ file МИX 2014.11.08 3828
13 Дуучин Ж.Алтанцэцэг Солонгос улсын "제일병원" амаржлаа МИX 2014.04.17 3866
12 PSY-гийн клипийг 2 тэрбум удаа үзэж, дээд амжилт тогтоов file МИX 2014.06.02 3927
11 Солонгосын реппер Сан Ег Төрийн тэргүүнээ шогложээ МИX 2016.11.28 4066
10 Солонгосын хоёр жүжигчин салжээ 김이박 2014.05.22 5224
9 Солонгосын рэпер PSY-гийн шинэ клип дахиад л дуулиан тарилаа МИX 2014.06.10 6736
8 Загвар өмсөгт Билгүүн Кангнам дүүрэгт амьдарч байна. МИX 2014.05.16 9749
7 “ШЯЙНИ” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН АМИА ХОРЛОЖЭЭ МИX 2017.12.19 9941