메뉴 건너뛰기


2009 оноос эхлэн 10 жилийн турш тусламж хэрэгтэй хүмүүст зориулан 2 тэрбум вон хандивласан жүжигчин Шин Мин А сүүлийн жилүүдэд түлэгдсэн өвчтөнүүдэд тусламж үзүүлж ирсэн тухай Солонгосын хэвлэлээр мэдээллэж байна.

Олон нийтийн хайр хүндэтгэлийг хүртэж нэрд гарсан тэрээр энэ хайрыг хэрхэн бусдад түгээх ёстойгоо судалж ирсэн байна.

Хүмүүсийн анхааралд төдий л өртөөд байдаггүй ч бусдын тусламж хэрэгтэй хүмүүст туслах арга байгаа эсэхийг судалж явсаар эмчилгээний бололцоо муутай галын аюулаас түлэгдсэн хүүхдүүдэд туслахаар шийдсэн гэнэ.

Түлэгдсэн гэмтэлтэй өвчтөнд ганц удаагийн тусламжаас илүүтэй урт хугацааны асрамж халамж хэрэгтэй байдаг учраас ийм өвчтөнүүдэд, тэр тусмаа бага насны хүүхдүүдэд эмчилгээний зардал хандивлаж эхэлжээ.

oark.jpg



Сонирхолтой нь жүжигчин Шин Мин А Солонгосын хүүхдүүд төдийгүй Монгол, Камбож зэрэг улсуудын түлэгдэлтэй 8 хүүхдүүдийг Солонгост авчран эмчүүлсэн удаатай гэнэ.

Их хэмжээний мөнгөн хандив хандивласан ч гэсэн бусдад сэтгэлээсээ тусладаг гэдэг утгаараа Шин Мин А жүжигчин магтаал хүртэх эрхтэй юм шиг.

http://www.osen.co.kr/article/G1111089270