BTS” хамтлагийн тоглолтуудыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулан үзүүлнэ
2019.10.24 15:38
БНСУ-ын нийслэл Сөүл хотод удахгүй болох “BTS” хамтлагийн тоглолтуудыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулан үзүүлнэ гэж тус хамтлагийн менежментийн агентлаг лхагва гарагт мэдээлжээ.
“BTS” энэ долоо хоногийн бямба, ням болон ирэх долоо хоногийн мягмар гарагт эх орондоо хийх тоглолтоор “Love Yourself: Speak Yourself” нэртэй дэлхий даяар хийж буй аялан тоглолтоо өндөрлүүлэх ажээ.
Бямба гарагийн тоглолтыг “V live” шууд дамжуулалтын стриминг үйлчилгээ болон “Naver” цахим платформоор дамжуулна гэж “Big Hit” энтертайнмент мэдээлжээ. Ням гарагийн тоглолтыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулах бөгөөд үүнд Өмнөд Солонгос, Япон, Тайван, Сингапур болон Тайланд багтаж байна.
Харин сүүлийн буюу мягмар гарагийн тоглолтыг шууд дамжуулахгүйгээр зөвхөн тоглолтын үзэгчдэд толилуулах гэнэ. “BTS” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд Америк, Европ, Азийн томоохон хотуудад тоглосны зэрэгцээ энэ сарын эхээр Саудын Арабын нийслэлд тоглолтоо хийжээ.
Ж.Оюунтуяа СӨҮЛ. /Yonhap/.
Холбоотой бичлэг 0
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
6 | “ШЯЙНИ” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН АМИА ХОРЛОЖЭЭ | МИX | 2017.12.19 | 9941 |
5 | ДУУЧИН РЕЙН ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА | МИX | 2018.06.25 | 635 |
4 | Чи бэлэн үү? | МИX | 2018.09.18 | 787 |
3 | БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг Европын хөгжмийн наадмаас шагнал хүртжээ | МИX | 2018.11.07 | 483 |
2 | Шин Мин А Солонгосын хүүхдүүд төдийгүй Монгол, Камбож зэрэг улсуудын түлэгдэлтэй 8 хүүхдүүдийг Солонгост авчран эмчүүлсэн удаатай гэнэ. | МИX | 2019.03.04 | 2228 |
» | BTS” хамтлагийн тоглолтуудыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулан үзүүлнэ | МИX | 2019.10.24 | 411 |