메뉴 건너뛰기


Загвар өмсөгч О.Билгүүн “Asian new face model festival awards”-д оролцож “Asian photogenic top model” буюу Азийн шинэ дүр төрхөөр шалгарсан. Тэмцээний үеэр түүнд солонгос кинонд тоглох санал ирж, тэрээр хэлийг нь сурчихвал “солонгосын кино урлагт” ормоор байна хэмээж байсан. Тэгвэл энэ удаа Билгүүн Солонгосын телевизийн урилгаар олон ангит кинонд дүр бүтээж байгаа гэх мэдээлэл байна. Түүний талаар гарсан хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл,өөрөө эгч бүсгүйтэй Гангнам дүүрэгт тансаг амьдарч байна гэх мэдээлэл байсан билээ.