메뉴 건너뛰기


Метроны төлбөр төлөх аргууд

2014.12.11 12:33

Uyanga Уншсан:3527

1_ Метроны төлбөр төлөх аргууд
Сөүлийн Метрогоор зорчихдоо дараах аргуудаар төлбөрөө төлж болно. Насанд хүрэгчид үндсэн төлбөр буюу эхний 10 км туулахад 1050 вон, цаашдын 40 км хүртэл 5 км тутамд 100 воны нэмэлт төлбөртэй. Та тээврийн карттай бол 40км-ээс илүү аялсан бол 10 км тутамд 100 вон болно. Хэрэв нэг удаагийн тасалбартай бол тээврийн картны хөлсөнд 100 вон нэмэгдэнэ. Нэмж хэлэхэд, өсвөр насны хүүхэд 150 воны хөнгөлөлтийг насанд хүрэгчдийн төлбөрөөс 20%-ийн хямдралын (үндсэн үнэ: 720 вон) хамт эдэлнэ. Мөн бага насны хүүхдүүд насанд хүрэгчдийн үнийн дүнгийн 50 %-тай тэнцэх үнээр (үндсэн үнэ: 450 вон) зорчдог.
이미지 2.jpg
Нэг удаагийн карт
2009 оны 5дугаар сарын 1-нээс эхлэн Сөүлийн Метроны сүлжээ цаасан тасалбар хэрэглэхээ больж дахин ашилагдах нэг удаагийн зорчих картыг хэрэглээндээ нэвтрүүлсэн байна.
제목 없음33.jpg
• Нэг удаагийн карт худалдан авахдаа 500 воныг хамт төлнө.
• Метроноос буусныхаа дараа метроны буудал болгонд байрласан “Үлдэгдэл
буцаан олгох” автомат машинаас 500 воныг буцаан авч болно.
• Нэг удаагийн зорчих картны үнэ болох 100 вон нь картны өртгөнд шингэсэн
байна.
• Зөвхөн метронд ашиглана.
• Буудал бүрт байрласан автомат тасалбарын машинаас нэг удаагийн зорчих картыг худалдан авч болно.
Хугацаат тасалбар
• Ажилдаа хүрэхдээ зөвхөн метрогоор зорчдог хүмүүст энэхүү карт илүү
ашигтай. Картыг метроны буудлын оффисоос худалдан авч болно. Худалдан авахдаа картны өртөгөөс гадна 2500 вон төлдөг.
이미지 1.jpg
※ Энэхүү картыг автобусанд
хэрэглэж болохгүй.
2_Метроны чиглэлүүд
• Чиглэл 1 (Хөх)
Нэгдүгээр чиглэл нь Сөүлийн зүүн хойд дүүргийг баруун өмнөд дүүрэгтэй
холбодог.
• Чиглэл 2 (Ногоон)
Сөүлийн метроны ганц тойрог зам юм. Хотын төвийг тойрсон томоохон буудал
бүрт зогсох ба ихэнхи жуулчдын очих дуртай үзвэр, дэлгүүр, жуулчидын
сонирхол татах газрууд энэ чиглэлтэй ойр байдаг.
• Чиглэл 3 (Улбар шар)
Баруун хойд хэсгийн зүүн өмнөд хэсэггэй холбохдоо хотын төв хэсгээр
дайрч гарна.
• Чиглэл 4 (Цэнхэр)
Баруун өмнөд, зүүн хойд хэсгийн зорчигчдыг Сөүлийн төвтэй холбоно.
• Чиглэл 5 (Үзмэн ягаан)
Гинпо нисэх онгоцны буудал ба Ханган Голын хороололд зогсдог.
Чиглэл 6 (Бор)
Баруун хойд хэсгийг зүүн хойд хэсэгтэй холбох замдаа Сөүлийн төв хэсгээр
дамждаг.
• Чиглэл 7 (Бор ногоон)
4дүгээр чиглэлд залгагдан баруун өмнөд ба зүүн хойд хэсгийг холбоно.
• Чиглэл 8 (Ягаан)
Хамгийн богино зам, зорчигчдыг зүүн өмнөд хэсэгтэй холбох зорилгоор
баригдсан ба соёлын болон түүхийн анхаарал татах хэд хэдэн буудлууд энэ
чиглэлд байдаг.
• Чиглэл 9 (Алтан)
Гансео (Хан мөрний баруун эрэг) болон Ганнам (Хан мөрний зүүн эрэг)
дүүргүүдийг холбохын хамт хурдан галт тэргээр Ганнам дүүргээс Гинпо нисэх
онгоцны буудал хүрэх 30 минутын аялал хийдэг.
• Пун-дан чиглэл (Шар)
Пун-дан чиглэл нь зүүн Каннамын дагуул хотын өсч буй хүн амд үйлчлэхээр баригдсан юм.
• ШинПун-дан чиглэл (Улаан)
Кёнги аймгийн Каннам ба Соннам (Пангюу, Пун-дан) дүүргүүдийг холбодог.
• Инчон чиглэл 1 (Хурц цэнхэр)
Инчон хотын өмнөд ба хойд дүүргүүд холбодог.
• Төв чиглэл (Оюу)
Хотын төвийг Сөүлийн зүүн хойд хэсэгтэй холбоно.