Гадаадын иргэдэд зориулсан эмнэлгийн үйлчилгээ
2014.04.18 15:16
Олон Улсын СОС Солонгос ХХК.
Олон Улсын СОС Солонгос ХХК
нь Солонгос дахь гадаадын иргэдэд
эмнэлгийн тусламжийн үйлчилгээ,
ариутгал, эх оронд нь буцаах
үйлчилгээгээр хангана. Энэ компанийн
мэргэшсэн эмч нар нь 24 цагийн турш
эмчийн зөвлөгөө өгөх ба дараах хэл дээрх
үйлчилгээ үзүүлнэ: Англи, Япон, Франц.
Гэвч зөвхөн гишүүддээ үйлчилдэг.
· Утас: 02-3140-1700 (24 цаг)
· Цахим хуудас: www.internationalsos.co.kr
119
Яаралтай тусламж шаардлагатай үед та
119 дугаарт залгаарай. Утас залгагдсан
бол таны байршлыг автоматаар илрүүлэх
болно. 119 аврах багийнхан таны хэрэгцээг
шуурхай гүйцэтгэн, ойрын эмнэлэгт
түргэний машинаар хүргэх болно. 119 бол
үнэгүй үйлчилгээ юм. Гадаад хүн 119 рүү
залгавал оператор Солонгосын Үндэсний
Аялал жуулчлалын Байгууллагын
орчуулагчтай холбогдоно. Гурвалсан
дуудлагын тусламжтайгаар гадаад хүнд
байна.
Гар утсаар залгаж байгаа бол бүсийн
код хийхгүйгээр 119 дугаарт залгана.
Нийтийн утаснаас залгах болвол улаан
яаралтай тусламжийн товчлуурыг дараад
119 дугаар залгаарай. Нийтийн утаснаас
залгахад мөн таны байршил автоматаар
илрүүлэгдэх болно.
Мөн дараах цахим хуудсанд зочлон
www.119.go.kr 24 цагийн алинд ч
тусламжийн үйлчилгээний мэдүүлэг
Англи, Солонгос хэл дээр бөглөн түргэн
тусламж дуудаж болно. Мөн 119 дугаарт
мессеж илгээх, 1544-9119 дугаарт факс
явуулж түргэн тусламж дуудаж болно.