ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО
2016.05.19 15:31
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО
БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвөөс БНСУ-ын Кориа Их Сургуулийн Анам эмнэлэгтэй хамтран тус улсад оршин суугч Нийгмийн даатгалд даатгуулагч иргэддээ зориулан эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, зөвлөгөөг зохион байгуулна.
Хэзээ: 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагт (Ням гариг)
Хаана: БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байр, БНСУ дахь Нэг цэгийн үйлчилгээний төвийн байр
Үзлэг, оношлогоо, зөвлөгөө өгөх төрөл:
• Үе мөч
• Эмэгтэйчүүд
• Дотор
• Арьс
• Хэвлийн ЭХО
Бүртгүүлэх нөхцөл:
• Монгол улсын Нийгмийн даатгалын шимтгэлээ тус төвд 1 жилээс дээш хугацаанд төлсөн байх
• Монгол улсын Нийгмийн даатгалд шинээр хамрагдах
• Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэд
Хамрах хүрээ: Дээрх нөхцлийг хангасан эхний 50 хүн
Хариуцсан ажилтан: Д.Мөнхчимэг
Утас: 02-2278-8034, 02-2278-8030, 02-2269-3883
Хаяг: Тундэмүнёгсамүнхуагунвон ёг (동대문역사문화공원역) 4-р гарц замын эсрэг талд White Horse барилгын 6 болон 9-р давхруудад
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ