메뉴 건너뛰기


‪#‎Бизнес_Сургалт‬ [Дизайн Сэтгэлгээ]

Монгол-Солонгосын олон улсын худалдааны холбооноос бизнесийн зөвлөх, сургалтын үйлчилгээний Саникон компанитай хамтран БНСУ-д суугаа Монголчууддаа зориулан "бизнес эрхлэлтийг дэмжих сургалт" тѳслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг тѳслийн хүрээнд 3 удаагийн сургалт явагдах бөгөөд эхний удаагийн дизайн сэтгэлгээ [design thinking] сургалтыг Сөүл хотын захиргааны байранд 07-р сарын 09-ны ѳдѳр зохион байгуулна. Сургалтын хүрээнд Сөүл хотын захиргааны барилга, үйл ажиллагаатай танилцах аялал явагдана.

Зѳвхѳн 20 оролцогчийг нээлттэй бүртгэлээр хүлээн авч оролцуулна.

Дизайн сэтгэлгээ [Design Thinking] гэж юу вэ?

Design thinking гэдэг нь төрөл бүрийн асуудалд “бүтээлч”, уламжлалт бус, бодит/практик/ үр ашигтай шийдэл олох зориулалттай системчилсэн үйл ажиллагааны арга барил юм. Уг аргаар дэлхийн олон шилдэг компаниуд бидний сайн мэдэх компьютерийн хулгана (mouse), iPhone зэрэг бараа - бүтээгдэхүүний хувьсгал бүхий шийдлүүдийг гаргасан байдаг.

Энэхүү арга нь IDEO гэдэг компаниас анх гаралтай бөгөөд дэлхийн олон шилдэг бараа бүтээгдэхүүний шийдлийг гаргахад ашиглагдан баталгаажсан арга билээ.KMITAsurgalt.jpg

Хэнд зориулсан сургалт вэ ?
Өнөөдөр Design Thinking системт аргачлалыг төрийн, бизнесийн бүх төрлийн байгууллагын багууд ашиглан тулгарсан асуудлуудаа, хамгийн өндөр ашигтай шийдлийг гаргасаар байна. Иймд шинээр бизнес эрхлэх, худалдааны үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж буй хэн бүхэнд зориулагдсан үр дүнтэй сургалт болно.

KMITA. Монгол-Солонгосын олон улсын худалдааны холбоо
2016.07.05
Сөүл хот

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
156 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file МИX 2016.05.03 1976
155 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
154 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
153 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
152 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ МИX 2016.05.13 1671
151 ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” ТЭМЦЭЭНД МОНГОЛ МИСС 1-р байранд орлоо. file МИX 2016.05.13 2163
150 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file МИX 2016.05.16 1172
149 FC SEOUL vs JEONNAM BIG MATCH 29 file МИX 2016.05.17 1619
148 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
147 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
146 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3295
145 БНСУ-тай Нислэгийн тоог нэмэгдүүлэх, Хот байгуулалтын төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. file МИX 2016.05.19 2263
144 HaHa Festival 2016-Монголчууд тэргүүн байруудийг "түүсэн" сайхан үйл явдал боллоо. file МИX 2016.05.30 2317
143 Зуны олимпийн түүхээс: Сөүл 1988 file МИX 2016.06.08 1817
142 Севол"세월호"-ыг татаж гаргах ажиллагаа эхэллээ МИX 2016.06.13 1667
141 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
140 Хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан тусгай эрүүл мэндийн даатгал file МИX 2016.07.01 4977
139 "Эерэг сэтгэлгээний давалгаа" төслийн хүрээнд Сөүл хот дах Монголчууддаа зориулсан илтгэл амжилттай болж өндөрлөлөө file МИX 2016.07.05 12461
» Дизайн сэтгэлгээ [Design Thinking] гэж юу вэ? file МИX 2016.07.05 6539