Хамгийн их “уудаг” орнуудын жагсаалтыг Өмнөд Солонгос тэргүүлжээ
2016.08.07 15:06
Олон улсын эрдэмтэн, шинжээчдийн баг согтууруулах ундааны зүйл маш ихээр хэрэглэдэг үндэстэнүүдийг тодруулжээ. Эхний байранд Өмнөд Солонгос орсон бөгөөд оросуудаас хоёр дахин, шведүүдээс 10 дахин их уудаг болохыг тогтоосон байна. “Euromonitor” агентлагийн мэргэжилтнүүдийн дүгнэснээр, дэлхий дахинд архи, согтууруулах ундаанд хамгийн их дурладаг хүмүүс өмнөд солонгосчууд аж. Тус улсын иргэн бүрт долоо хоногт 13.7 орц архи дарс ноогддог байна.
Хамгийн их “уудаг” эхний арван улсын жагсаалтад Украин долдугаарт жагссан бөгөөд долоо хоногт нэг хүнд 3.9 орц архи дарс оногдож байгаа бол АНУ 11-рт (3.3 орц) жагссан байна. Дээрх агентлагийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, нэг нэгж орц нь 340 грамм шар айраг болон дарс, 140 грамм найруулсан болон 42 грамм өндөр хатуулагтай архи байгаа аж. Энэн үзүүлэлтээр Египет, Индонез улсууд сүүл мушгижээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ