메뉴 건너뛰기


“Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө.

Ёнсей Их Сургуулийн Солонгос хэлний тэнхимээс жил бүр Солонгос цагаан толгой зохиогдсон ойн өдрийг тохиолдуулж “Гадаад иргэдийн зохион бичлэгийн уралдаан”-ыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 25 дахь жилдээ зохион байгуулагдсан уг уралдаан 10 дугаар сарын 7-ны өдөр 74 орны нийт 2450 гадаад иргэд оролцож, тив тивийн оюутан залуусыг хамарсан өргөн хүрээтэй зохион байгуулагдлаа. Тэмцээн ЭССЭ, шүлэг гэсэн үндсэн 2 төрлөөр зохиогддог ба тэмцээн эхлэхийн өмнө битүүмжилсэн бөмбөлөг дотор сэдвүүдийг бичиж агаарт өлгөсөн байв. Харин оролцогчид уг бөмбөлөгийг задалж, сэдвийг олонд зарласан нь нэг төрлийн нээлтийн сонирхолтой үзүүлбэр байлаа. Оролцогчид цаг хагасын хугацаанд өөрийн сонгосон сэдвийн дагуу чөлөөт байдлаар бүтээлээ бичлээ. Оролцогчдыг бичих явцад ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын зүгээс төрөл бүрийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг явуулж байсан юм. Уг тэмцээний нэг онцлог нь хэдийгээр олон оролцогч ордог ч гэлээ тэмцээний хариуг тухайн өдөртөө гаргаж, тэмцээний төгсгөлд шагнал гардуулах ёслол болдог.

Мэргэжлийн шүүгч нар дүн гаргах хугацаанд Ёнсей их сургуулийн гадаад оюутнуудын бэлдсэн төрөл бүрийн урлагийн үзүүлбэр ба Солонгосын ёс заншил, соёлыг илтгэсэн мэргэжлийн уран бүтээлчдийн тоглолт олны нүдийг хужирлаж байлаа.

Тэмцээнд Гранпри (2 хүн), тэргүүн байр (3 хүн),  дэд байр (3 хүн), шагналт байр (10 хүн), хүндэт шагнал (20 хүн), шилдэг бүтээл (30 хүн), “Олон соёлын зохицол” шагнал (1 хүн), иргэншлээ сольсон Солонгосчуудын шагнал (1 хүн), Цэвэр бичигтэн шагнал (1 хүн) гэсэн төрлүүдээр нийтдээ 75 хүн шагналын эзэн болсон юм.

“Гадаад иргэдийн зохион бичлэгийн уралдаан” –д зөвхөн Ёнсей их сургууль бус өөр сургууль, өөр хотоос зорин ирсэн нийтдээ 20 гаруй монгол залуус оролцлоо. Зарим оролцогчдын сэтгэгдлийг хүргэж байна.

 

Солонгос улсад оршин суугаа гадаад иргэдийн дунд зохиогддог "Migrant Arirang Multiculturural festival- 2016" олон улсын дулаачдын 11 дэх удаагийн уралдааны Гранпри шагналын эзэн С.Гантогоо:

Та саяхан том тэмцээнээс гранпри хүртээд удаагүй, байнгын тоглолттой завгүй байдаг болов уу. Энэ тэмцээнд хэрхэн, яагаад оролцохоор болсон бэ?

Би топикын шалгалтанд бэлтгэх сургалтанд сууж байхдаа энэ талаарх мэдээллийг авч байсан. Хэдийгээр оюутан биш ч гэлээ оролцоод өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Залуу хүн олон зүйлд өөрийгөө дайчилж, хичээж байх нь зөв болов уу гэж боддог. Энэ тэмцээнд ЭССЭ бичлэгийн төрөлд оролцлоо.

Тэмцээний зохион байгуулалт хэр санагдсан бэ?

Ямар нэгэн дүрэм байхгүй, оролцогчид цаасаа бариад л хаана ч очоод дуртай газраа суугаад бичиж болж байгаа юм шиг хэрнээ энэ олон хүн маш сайн зохион байгуулалттай, бүх зүйл төлөвлөгөөрөө, эмх цэгцтэй явагдаж байгаа нь маш их таалагдлаа. Монгол оюутан залуус маань ирэх жилүүдэд илүү идэвхитэй, олуулаа оролцоосой гэж хүсч байна.

Танд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Баярлалаа.

н.Баярмаа /Сүнчон Их Сургуулийн  4-р курсын оюутан/

Анх удаа оролцож байна. Ийм олон оюутан оролцдог гэж мэдсэнгүй, сонирхолтой санагдаж байна.

н.Номин-Өлзий /Сүнчон Их Сургуулийн оюутан/

Сэтгэгдэл маш өндөр байна, тэмцээнд оролцож байгаа зорилго нь шагнал авахын төлөө бус, өөртөө туршлага хуримтлуулахыг хүссэн.

н.Анударь /Сүнчон Их Сургуулийн  4-р курсын оюутан/

2 дахь удаагаа ороцлож байна, өмнөх жилээсээ ч  илүү үзэх харах юм ихтэй, бас сайн зохион байгуулалттай болж байна.

н.Лхамнаран /Сүнчон Их Сургуулийн оюутан/

Анх удаагаа оролцож байна. Манай сургуульд жил бүр ийм тэмцээн зохиогддог, 1 цагийн хугацаанд бичих ёстой байдаг. Харин энэ тэмцээний хувьд өгөгдсөн хугацаа нь яг таарсан байлаа.


Нийт Монгол оролцогчдоос 7 оюутан тусгай байрын шагнал хүртсэн нь  бусад орны оролцогчдын тоотой харьцуулбал өндөр амжилт байсан юм.

 Шагнал хүртсэн Монгол оюутнуудын төлөөлөл Куань Их Сургуулийн 2-р курсын оюутан н.Дэлгэрцэцэг: Энэ тэмцээний шүлгийн төрөлд оролцож, тусгай байранд орсондоо баяртай байна. Сургуулийнхаа сайт дээрээс мэдээллийг аваад анх удаагаа оролцлоо. Ийм олон хүн оролцдогийг мэдсэнгүй. Бас Монгол оюутнууд маань ар, араасаа тайзан дээр дуудагдахад их гайхаж, бас сайхан санагдлаа. Миний тэмцээнд оролцсон сэдэв нь “Одоо” гэдэг сэдэв. Шүлгээрээ одоо л хажуудаа байгаа хүнээ хайрла, дараа нь харамсахгүйн тулд одоо оролд,  хичээ гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 "Эерэг сэтгэлгээний давалгаа" төслийн хүрээнд Сөүл хот дах Монголчууддаа зориулсан илтгэл амжилттай болж өндөрлөлөө file МИX 2016.07.05 12461
156 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
155 2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. file МИX 2018.04.27 8262
154 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7359
153 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
152 Дизайн сэтгэлгээ [Design Thinking] гэж юу вэ? file МИX 2016.07.05 6539
151 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5820
150 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
149 Монгол залуугаас болж “Юу ч битгий асуу” уриа Сөүлд гарчээ [1] file МИX 2019.05.06 5578
» “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5319
147 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
146 Хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан тусгай эрүүл мэндийн даатгал file МИX 2016.07.01 4977
145 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
144 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
143 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3378
142 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3295
141 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2829
140 Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 2608
139 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
138 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383