Пак Гын Хэ цэцийн хуралд оролцохоос татгалзжээ
2017.01.04 14:02
СӨҮЛ. /NHK/. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг уншиж танилцуулах шүүх хуралд ирээгүй байна.
Энэ хурлын үеэр хэд хэдэн дуулиант хэрэгт холбогдуулан түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаарх баримт нотолгоонуудыг уншиж танилцуулах гэж байжээ.
Өнгөрсөн сард БНСУ-ын парламент Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.
Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүд парламентын шийдвэр зөв эсэхийг нягтлахаар өчигдөр хуралдсан байна.
Гэтэл Пак Гын Хэ энэ хуралд ирээгүй тул анхдагч нотолгоонуудыг танилцуулах хурал хойшлогджээ. Хуульд заасны дагуу Пак Гын Хэг пүрэв гарагт дуудан авчирсан байх ёстой.
Өчигдөр болсон хурлын дараа БНСУ-ын парламентын шүүхийн хорооны дарга Кеон Сонг-донг эдгээр хэрэгт холбогдолгүй гэж Пак Гын Хэ мэдэгдсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ, Пак Гын Хэ ёс зүйтэй байж, дуулиант хэргүүдийн нотолгоо баримтыг шүүхийн өмнө ил тод болгох ёстой гэсэн байна.
Д.Нямтулга