메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нарын суудаг Хөх ордныг Пак Гын Хэ хоёр дахь удаагаа бусдын шахалтаар орхилоо.

Баасан гарагт Үндсэн Хуулийн Шүүхийн гаргасан шийдвэр түүнийг ерөнхийлөгчийн суудлаас огцруулсан юм. Цэргийн эргэлтээр ерөнхийлөгч болсон Пак Чун Хэ (1917-1979)-ийн охин байсныхаа хувьд тэр хүүхэд насаа “гүнжийн амьдрал”-аар Хөх ордонд өнгөрөөжээ.

Гэвч эх нь бусдын гарт амиа алдсанаар Пак Гын Хэгийн эмгэнэлт амьдрал эхэлсэн юм. 1974 онд түүний эх Юк Ён Со алуурчны гарт амиа алджээ. Японд байрладаг Хойд Солонгосыг дэмжигч байгууллага эцгийг нь алах ажиллагааг явуулахдаа эхийг нь хөнөөсөн гэж үздэг.

Францад суралцаж байсан 22 настай Пакыг энэ үед эцэг нь буцаан ирүүлж, тэргүүн хатагтайн үүргийг хариуцуулсан байна.

 
Пак Гын Хэгийн алагдсан эцэг, эхийн хөрөг

Гэвч үүнээс таван жилийн дараа эцэг нь өөрийн баруун гар гэгддэг, Солонгосын Тагнуулын Төв Газрын захирал Ким Жэ Гюд нэгэн үдэшлэгийн үеэр алагдсан юм. Ким цаазлуулахаасаа өмнө “Энэ бол Пакын устгасан либерал ардчиллыг сэргээх хувьсгал юм. Ард түмэн минь, ардчиллыг бүрэн дүүрэн мэдэр!” гэж хэлж байжээ.

Пак 1972 онд үндсэн хуулийг өөрчлөн өөрийн засаглалыг дархалсан нь ардчиллын талынханд том цохилт болсон юм.

Түүний дэглэмийн дор улс төрийн сөрөг хүчнийхэн олноор хэлмэгдсэн. 1974 онд Ардын Хувьсгалт Намын хэрэг гэгч хуурамч түүхийг зохион долоон иргэнийг цаазалж байв.

Эцгийнхээ үхлийн дараа Пак Гын Хэ ганцаардмал амьдралтай болсон нь Чой Сүүн Сил гэгчтэй гүнзгий харилцаатай болоход хүргэсэн юм.

1997 онд улс төрд орох хүртлээ Пак өөрийгөө бусдаас ханаар тусгаарлаж байсан нь түүний амьдралдаа үзсэн зовлонтой холбоотой байв.

Тэр өөрийн дүү нартай ч холбоо харилцаагүй орчинд амьдарч байжээ.

2012 онд ерөнхийлөгч болоход нь иргэд түүнийг авлигаас хол ерөнхийлөгч болно гэсэн хүлээлттэй байсан. Time сэтгүүлд түүнийг “The Strongman’s Daughter” гэж нэрлэж байв. Энэ бүхэн нь түүний хатуу чанга эцгийнх нь нэр хүндтэй холбоотой байлаа.

Гэвч хүлээлт талаар болж Пак Гын Хэгийн авлигатай холбоотой дуулиан нийгмийг цочроосон байна.

Үүнээс гадна түүний Севол хөлгийн ослын үед хариуцлага алдсан явдал, мансууруулах бодис, гоо сайхны хагалгаа, шашны зан үйл зэрэг хов жив иргэдийн бухимдлыг улам дэврээсэн юм.

Үүнээс өмнө Пак өөрийн дүү нар болох Жи Ман, Гын Рён нартай Чой Сүүн Силээс болж муудалцаж байжээ. Дүү нар нь түүнийг эхийнхээ байгуулсан сангийн үйл ажиллагаанд Чой Сүүн Силийг хэт оролцуулж байна гэж шүүмжилж байв.

Дүү нар нь тухайн үед ерөнхийлөгч байсан Ро Дэ Уд захидал бичин “Чойд мэхлүүлэхээс манай эгчийг аварч туслаач!” гэж гуйж байлаа. Энэ зөрчлөөсөө болооод Пак өөрийн охин дүүгийн 2008 онд болсон хуриманд очоогүй юм. Эрэгтэй дүү Жи Ман нь 1989-2002 онд нийт зургаан удаа хэрэгт орооцолдож, таван удаа баривчлагдаж байжээ. Түүний оролцсон хэргүүд нь хар тамхи, биеэ үнэлэгч нартай холбоотой байв.

Охин дүү Гын Рёнийх нь нөхөр Шин Дон Вук 2007 онд Жи Маны захиалсан гэх аллагын хэргийг дэлгэснээр Пакын гэр бүлийн дотоод харилцаа улам доройтжээ. Шин Дон Вук 2011 онд сэжигтэйгээр амиа алдсан ба энэ хэрэгт Пакын хамаатнууд болох Ён Чол, Ён Сүү нарыг сэжиглэж байсан юм. Энэ хоёр хүн нь ч сүүлд цаг бусаар хорвоог орхисон байна.

Өчигдрийн шүүхийн шийдвэрийн дараа Пак Гын Хэг дэмжигч хоёр настай хүн амиа алдлаа.

Нэг үгээр хэлбэл Пак Гын Хэгийн эргэн тойронд үхэл хагацал байнга тохиолддог нь сонин. Одоо ерөнхийлөгчийн суудлаасаа буусан Пак мөн гэмт хэрэгтэн болж торны цаана суух магадлал өндөр байна.

 

Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
97 3.1 file МИX 2017.03.01 1789
96 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
95 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
» Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
93 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
92 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
91 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
90 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
89 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
88 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
87 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
86 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
85 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
84 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
83 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
82 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
81 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
80 서울시외국인대표자회의 2017.12.14 file МИX 2017.12.11 1217
79 ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО file МИX 2017.12.11 1038
78 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7361