메뉴 건너뛰기


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Сөүл хотын захиргаатай хамтран БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг эзэмшүүлэх “Mongolian Weekend School” сургуулийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Сөүл глобал төв”-д нээсэн байна.

Сургуулийг нээж Элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Ким Чан Бом нар баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд төрөлх хэлээ эзэмших, түүх соёлоосоо суралцах боломжийг нээх үүднээс Сөүл хотод амралтын өдрүүдэд ажилладаг монгол сургууль байгуулах саналыг Сөүл хотын дарга Пак Вон Сүн-д тавьсан бөгөөд Сөүл хотын захиргаанаас хичээллэх анги танхимаар хангаж өгснөөр энэ санаачилга ажил хэрэг болж, “Mongolian Weekend School” сургууль байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэв.
Mongolian_weekend_school1.jpg
Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ, Сөүл хотын захиргааны газар, хэлтсийн удирдлагууд болон Солонгос дахь Монгол иргэдийн холбоод, “Mongolian Weekend School” сургуулийн багш, эцэг, эхчүүд зэрэг 150 гаруй хүн оролцов.

Өнөөдрийн байдлаар манай 35 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас 0-18 насны 2000 гаруй хүүхэд байгаа ажээ. ЭСЯ-наас иргэдийнхээ дунд онлайнаар санал асуулга явуулж, хүүхдүүдийн нас, хичээлийн агуулга зэргийн нарийн судалгааг гаргаж, бусад улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын туршлагаас судалсны үндсэн монгол хэлний суурь мэдлэг олгохоос гадна, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом наадгай, дуу хөгжим гээд илүү сонирхол татахуйц хичээлийн хөтөлбөр боловсруулан гаргасан байна. Эхний ээлжийн элсэлтээр 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдаж, хоёр бүлэгт хуваагдан Ням гариг бүр хичээллэх юм байна.




"MONGOLIAN WEEKEND SCHOOL"

ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-наас баталсан бага боловсролын шинэчилсэн “Цөм Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлого зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд зориулан амралтын өдрүүдэд хичээллэх монгол хэл, соёлын “Mongolian Weekend School” сургууль нээгдэх гэж байна. 
Сургууль 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 18-ны хооронд Ням гариг бүр 10:30-12:50, 14:00-16:20 цагийн хооронд хичээллэнэ. 
Уг сургалтад 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 1-ний хооронд онлайнаар бүртгэж авна. 
Та бүхэн ЭСЯ-ны www.mongolembassy.com вэб сайтаас Бүртгэлийн хуудсыг татаж авч бөглөөд seoul@mfa.gov.mn и-мэйл хаяг руу ирүүлнэ үү. 
Сургалт явагдах газар: Сөүл Глобал төвийн 405 тоот 
/Метроны 1 дүгээр шугамын Жунгаг буудлын 6 дугаар гарцаар гарах/ 
Төлбөр: 1 жилийн сургалтын элсэлтийн хураамж- 20,000 Вон /нэг удаа/ 
Сар бүрийн сургалтын төлбөр- 30,000 Вон 
Жич: Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургуулиас хангана
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolembassy.com/…/downlo…/00001weekend%20school.pdf 
010-5862-2866, 010-7939-7191 дугаарын утаснаас лавлана уу.

globalcenter.png

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
97 3.1 file МИX 2017.03.01 1789
96 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
95 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
94 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
» СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
92 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
91 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
90 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
89 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
88 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
87 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
86 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
85 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
84 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
83 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
82 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
81 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
80 서울시외국인대표자회의 2017.12.14 file МИX 2017.12.11 1217
79 ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО file МИX 2017.12.11 1038
78 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7359