메뉴 건너뛰기


2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон болгож тогтоосон нь өмнө жилийнхтэй харьцуулвал 16,4 хувь 221.540 воноор өсч, 2001 оноос хойш дээд хэмжээгээр өссөн үзүүлэлт гарсан нь ажлын 5өдөртэй 209цаг ажилладаг аж ахуйн нэгжид ажилчны 1сарын цалин нь 1.573,770 вон байхаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ерөнхий хорооны 11дэх удаагийн хуралдаанаар тогтоон шийдвэрлэлээ. Энэ удааагийн хуралдаанаар ажилчдын талаас нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1цагийн 10 мянган вон.д 54,6 % д өсгөх санал тавьсан бол ,ажил олгогчийн зүгээс 6625 вон болгож 2,4 % өсгөх санал тавьсанаар нэгдсэн хороо шийдвэрлэж 7530вон болгохоор тогтоолоо.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ерөнхий хороонд ажилчин , ажил олгогч , нийтийн эрх ашгийг хамгаалах гишүүд гэсэн 3 хэсгээс бүрэлддэг бол энэ удаагийн хуралдаанаар ажилчдын талаас 7530 вон, ажил олгогчдын талаас 7300воны өсөлтийг санал болгожээ. Ерөнхий хорооны 15гишүүний 12 нь ажилчдын талд баттай санал өгч нэгдсэн нь 7530вон болгон өсгөх санал дээр бүрмөсөн эцэслэн шийдвэрлэгдлээ. Дашрамд хэлэхэд 2017 онд 6470 вон байгаа цалин хөлсний доод хэмжээг 2020 гэхэд 10мянган вон болгож өсгөх бодлогыг Солонгосын засгийн газраас хэрэгжүүлэх бодлоготой байгаа бөгөөд энэ жишигээр бол жил бүр 15,6 хувь нэмэгдүүлж цаашдаа 2018онд 7481 , 2019онд 8649 2020он гэхэд 10мян вон болгон зорилтонд хүрэх төлөвтэй байна. Өрхийн бага орлоготой ажилчны амьжиргаа , амьдралын түвшинг хамгаалахын тулд ажил олгогчдыг ажилчдадаа үүрэг болгон зохицуулагдсан хамгийн бага хэмжээний цалингийн өртөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх бөгөөд энэ хэмжээг төлөөлөн илэрхийлсэн үнийн хяналт бодлогын нэгээхэн хэсгийг цалингийн доод хэмжээ ч гэдэг. Цагийн цалин , өдрийн цалин хөлс , сарын цалин гэхчилэн тогтоож 10 аас дээш ажилчинтай аж ахуйн нэгжүүдэд хамааруулдаг. Доод хэмжээнээс бага цалинг олгосон ажил олгогч нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх заалттай .Энэ холбогдох хуулийн тогтоол нь 1987оны 7 сард гарсан бөгөөд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох байгууллага нь ажил олгогч , үйлдвэрчний эвлэлээс бүрдсэн 27 хүнтэй үүсгэн байгуулагдаж , хөдөлмөрийн яамны шүүн хэлэлцсэн хүсэлтийн дагуу шийдвэр гаргадаг. Энэ өртөг нь дотоодын жижгэвтэр хөрөнгө муутай аж ахуйн нэгжийн ажилчдын амьжиргааны түвшний нөхцөлд тулгуурлан үндэслэгддэг бөгөөд жил бүрийн 8сарын 5нд Хөдөлмөрийн яамнаас шинэчлэн тогтооно.

hols.jpg
2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цагийн цалин 7530 вон , 1сарын цалингаар ажлын 5өдөрт 209цаг ажиллаж 1,573.770 вон олгохоор тогтоосон байна. 2017 онтой харьцуулахад 16.4% 1060 воноор өссөн үзүүлэлт гарч , 2013 онтой харьцуулахад 5 жилийн дотор 33 % 2320 воноор өссөн үзүүлэлт гарсан байна.


Володя Батцэцэг
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
97 3.1 file МИX 2017.03.01 1789
96 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
95 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
94 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
93 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
92 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
91 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
90 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
89 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
88 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
87 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
86 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
85 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
84 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
83 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
82 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
81 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
80 서울시외국인대표자회의 2017.12.14 file МИX 2017.12.11 1217
79 ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО file МИX 2017.12.11 1038
» 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7361