메뉴 건너뛰기


БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. 
Hurelsukh-Moon Jae.jpg

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Тэрээр Монгол,хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд өргөжүүлж, иргэдийн солилцоог тэлэх эрмэлзэлтэй байна гэв. 

Манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээл зэрэг үнэт зүйлс нэгтэй болохыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин онцлоод Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө байдгаараа манай хоёр улс адил гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа “гуравдагч хөрш” БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай харилцах харилцаа Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэгийг нотлов. Монгол Улс ардчилал, зах зээлийн системд шилжсэн цагаас эхлэн БНСУ тууштай дэмжиж ирснийг дурдав. Энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, иргэдийн солилцоог бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 



Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлж зээлийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байна гэв. 

Талууд хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчдог болох чиглэлээр харилцан хүчин чармайлт гаргах, Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийг хамарсан томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа. 


Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Зүүн Хойд Азийн бүс нутагт явуулж буй өөрийн санаачилсан “Шинэ Умардын бодлого”-оо тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв.

Ирэх зургаадугаар сард зохиогдох Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V Бага хуралд БНСУ-аас төлөөлөгч оролцохыг урив.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Пёнчан 2018” Өвлийн олимп дэлхийн улс түмний энх тайван, эв нэгдлийн баяр болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч, Өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Hurelsukh-Moon Jae2.jpg Hurelsukh-Moon Jae3.jpg
www.IKON.MN
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 59
156 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 62
155 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 78
154 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 89
153 БНСУ-аас Монголын гурван аймаг руу шууд нислэг үйлдэх боломжийг тохиролцсон МИX 2023.02.19 105
152 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 119
151 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 125
150 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 128
149 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 165
148 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 171
147 6 сарын 6 Эх орны төлөө амиа зориулагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр file МИX 2019.06.06 198
146 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 233
145 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 248
144 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 248
143 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 251
142 Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 254
141 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 271
140 Сөүл чиглэлийн хурдны галт тэрэг мөргөлдсөн осол гарчээ file МИX 2018.11.19 285
139 Бичил тоосонцорын анхааруулга: file МИX 2019.03.07 286
138 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 10:00цагаас. file МИX 2018.06.06 297