메뉴 건너뛰기


2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгож тогтоох нь өмнө жилийнхтэй харьцуулвал 10,9% өсөх хандлагатай байгаа юм.Энэ шийдвэр дээр ажилчны тал болон олон нийтийн эрх ашгийг хамгаалах талаас 10,9 хувийн өсөлтийг хүлээн авах боломжгүйгээ тайлбарлаж бүрэн сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийллээ. 

$.jpg

Дор хаяж 15,9хувийн өсөлтийг нэмэгдүүлсэнээр 2020оны зорилтод дөхөж очих бөгөөд ажил олгогчийн талаас тухайлбал жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан, үйлчилгээний зэрэг салбар салбаруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ялгаатай үнийн дүнг баримтлах шаардлагатай гэж үзсэн тул хуралдаа оролцсонгүй. Ажил олгогчийн талаас хуулиар албадан тогтоох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг биш харин ажилчин, ажил олгогчийн хоорондын зөвшилцлийн дүнгээр цалингийн доод хэмжээг тогтоох нь оновчтой гэж үзсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалингийн одоогийн байр суурины эсрэг хандлагаа идэвхтэй хүчтэй илэрхийлэхээ мэдэгдлээ. Харин үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос аж ахуй эрхлэхэд хүндрэл учирдаг болон эдийн засгийн учир холбогдолтой уялдуулан энэ онтой харьцуулан 10,9% өсөлтөөр шийдвэрлэхэд огцом үнийн дүнгийн өсөлтөнд хамрагдахгүй гэж үзлээ. Дээрх шалтгаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооход ажилчин ажил олгогчийн талаас харилцан өөр байр суурьтай байгаатай холбогдуулан дахин хэлэлцүүлэгээр хуралдаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох ерөнхий хорооноос хянан шийдвэрлэх юм . Хэрвээ үнийн дүнгийн зөрүүтэй байдлыг хүлээж авахгүй тохиолдолд доод цалинд дахин өөрчлөлт орж.харин хүлээн зөвшилцөхөд үнийн дүн батлагдаж 8 сарын 5 гэхэд Хөдөлмөрийн яамны сайдаар баталгаажина. Дашрамд хэлэхэд 2017 онд 6470 вон байгаа цалин хөлсний доод хэмжээг 2020 гэхэд 10мянган вон болгож өсгөх бодлогыг Солонгосын засгийн газраас хэрэгжүүлэх бодлоготой байгаа бөгөөд энэ жишигээр бол жил бүр 15,6 хувь нэмэгдүүлж цаашдаа 2018онд 7481 , 2019онд 8649 2020он гэхэд 10,000вон болгохыг зорьж байгаа юм. Өрхийн бага орлоготой ажилчны амьжиргаа , амьдралын түвшинг хамгаалахын тулд ажил олгогчдыг ажилчдадаа үүрэг болгон зохицуулагдсан хамгийн бага хэмжээний цалингийн өртөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх бөгөөд энэ хэмжээг төлөөлөн илэрхийлсэн үнийн хяналт бодлогын нэгээхэн хэсгийг цалингийн доод хэмжээ ч гэдэг. Цагийн цалин , өдрийн цалин хөлс , сарын цалин гэхчилэн тогтоож 10 аас дээш ажилчинтай аж ахуйн нэгжүүдэд хамааруулдаг. Доод хэмжээнээс бага цалинг олгосон ажил олгогчид эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх заалттай . Энэ өртөг нь дотоодын жижгэвтэр хөрөнгө муутай аж ахуйн нэгжийн ажилчдын амьжиргааны түвшний нөхцөлд тулгуурлан үндэслэгддэг бөгөөд жил бүрийн 8-р сарын 5-нд Хөдөлмөрийн яамнаас шинэчлэн тогтооно.

В.Батцэцэг

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 59
156 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 62
155 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 78
154 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 89
153 БНСУ-аас Монголын гурван аймаг руу шууд нислэг үйлдэх боломжийг тохиролцсон МИX 2023.02.19 105
152 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 119
151 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 125
150 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 128
149 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 165
148 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 171
147 6 сарын 6 Эх орны төлөө амиа зориулагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр file МИX 2019.06.06 198
146 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 233
145 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 248
144 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 248
143 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 251
142 Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 254
141 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 271
140 Сөүл чиглэлийн хурдны галт тэрэг мөргөлдсөн осол гарчээ file МИX 2018.11.19 285
139 Бичил тоосонцорын анхааруулга: file МИX 2019.03.07 286
138 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 10:00цагаас. file МИX 2018.06.06 297