메뉴 건너뛰기


Өнгөрсөн Бямба гарагт Сөүл хотын төвд хэдэн арван мянган охид бүсгүйчүүд улаан өнгийн хувцсаар ижилсэж, “Шоовдорлогсод” (Les Miserables) киноны дууг дуулцгаан эсэргүүцлээ илэрхийлжээ.
pornstop.jpg
Гванхвамуны талбайд болсон уг арга хэмжээнд 70,000 орчим эмэгтэй оролцож, нууц камераар бичлэг хийж онлайн орчинд тараах гэмт хэрэгтэй хатуу тэмцэхийг засгийн газраасаа шаардсан байна.

Тэд “Бид хоёрдугаар зэрэглэлийн иргэн байхыг тэвчихгүй”, “Бидний амьдрал та нарын үздэг порно биш” гэх зэрэг уриа барьсан байв.

Солонгос хэлээр “молка” гэж нэрлэдэг нууц камерын бичлэг нь тус улсын интернэт орчинд насанд хүрэгчдийн видео агуулгын нэг шинэ төрөл болоод байгаа. Эрчүүд нийтийн бие засах газар, зочид буудал, хувцас солих өрөө зэрэгт нууц камер байрлуулах, метроны урсдаг шатны доод талаас хормой доогуур бичлэг хийх зэргээр эмэгтэйчүүдийн дүрсийг буулгаж авснаа интернэт орчинд тарааж мөнгө олдог болоод байгаа юм.

Бүсгүйчүүд ийм дүрс бичлэгийг үйлдсэн, тараасан, борлуулсан, үзсэн бүх этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаарджээ.

Өмнөд Солонгост жил бүр нууц камераар бичлэг хийсэн 6,000 гаруй хэрэг бүртгэгддэг. Хохирогчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг бол үйлдсэн хүмүүс нь бараг 100 хувь эрчүүд байдаг аж.

Гэмт хэрэг үйлдэгсдийн дөнгөж 3 хувийг л илрүүлж, баривчилдаг тухай Үндэсний Цагдаагийн Газрын тоо баримтад дурдсан байна.

Сая болж өнгөрсөн тэмцэл нь Өмнөд Солонгост болсон дөрөв дэх ийм арга хэмжээ юм. Оролцогчдын тоо нь тавдугаар сард болсон анхны жагсаалаас хойш олон дахин нэмэгдсэн байна.

Одоогийн хуулиар нууц камерын бичлэг үйлдсэн этгээд 50,000 воны торгууль хүлээдэг нь хэтэрхий бага, билэгдлийн төдий шийтгэл гэж тэмцэгчид үзэж байна.

Тэмцэгчид Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс “фэминист ерөнхийлөгч байх” сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаарджээ.

 

Эх сурвалж: Korea Times
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 59
156 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 62
155 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 78
154 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 89
153 БНСУ-аас Монголын гурван аймаг руу шууд нислэг үйлдэх боломжийг тохиролцсон МИX 2023.02.19 105
152 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 119
151 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 125
150 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 128
149 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 165
148 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 171
147 6 сарын 6 Эх орны төлөө амиа зориулагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр file МИX 2019.06.06 198
146 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 233
145 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 248
144 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 248
143 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 251
142 Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 254
141 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 271
140 Сөүл чиглэлийн хурдны галт тэрэг мөргөлдсөн осол гарчээ file МИX 2018.11.19 285
139 Бичил тоосонцорын анхааруулга: file МИX 2019.03.07 286
138 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 10:00цагаас. file МИX 2018.06.06 297