메뉴 건너뛰기


Сөүл хотын захиргаанаас бүх шинээр баригдаж буй барилгуудын дотор хэсэг болон дээвэр дээр  агааржуулагч гадагшлуулах төхөөрөмжийг байршуулахыг зааварчлан “Агааржуулагч гадагшлуулах төхөөрөмжийг суурилуулах аргыг боловсронгуй болгох төлөвлөгөө”-г ирэх оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлэх болсон талаараа 8-ны өдөр мэдээлсэн байна. 
    Барилгын гадна хананд суурилж байсан төхөөрөмж нь хотын өнгө үзэмжийг таагүй харагдуулахаас гадна төхөөрөмжөөс гарах халуун агаар, чимээ шуугиан зэрэг нь иргэдэд тав тухгүй байдлыг үүсгэдэг байжээ. Мөн төхөөрөмж нь наранд хэт халах юм уу тоос их бөөгнөрөх үед гал гарах аюултайгаас гадна  доошоо унах зэрэг осол гарах магадлал өндөр байдаг аж. 
econ.jpg

    Нийтийн орон сууцнуудын хувьд “Орон сууцны байгууламжийн стандартын тухай дүрэм журмын” дагуу агааржуулагч гадагшлуулах төхөөрөмжийг барилгын дотор хэсэгт суурилуулсан байна. Дээрх төлөвлөгөөтэй холбогдуулан  төхөөрөмжийг барилгын дээвэр дээр байрлуулах тохиолдолд эсрэг талын замаас харагдахгүй байрлалд суурилуулах юм байна. 

    Сөүл хотын орон сууц барилга байгууламжийн хэлтсийн дарга Рюу Хүн нь “Төлөвлөгөө хэрэгжвэл тус төхөөрөмжөөс үүссэн тав тахгүй байдал, хотын үзэмж муудах, доош унах зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой хэмээн” хүлээж байгаа бөгөөд үүгээр зогсохгүй тус төхөөрөмжийг наранд ил тавихгүй байснаар агааржуулагчийн хүйтнээр үлээх байдал сайжрахын хамт эрчим хүч хэмнэх үр дүнтэй хэмээн онцлон ярилаа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
157 VVIP ШИНЭ ЖИЛ 2019 file МИX 2018.12.17 59
156 Нүдэнд үл үзэгдэх тоосонцорын эсрэг Сөүл хот хамтран ажиллана file МИX 2019.01.08 62
155 Солонгосын дайныг дуусгах тохиролцоонд хүрч магадгүй file МИX 2019.02.25 78
154 БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно file МИX 2019.01.02 89
153 БНСУ-аас Монголын гурван аймаг руу шууд нислэг үйлдэх боломжийг тохиролцсон МИX 2023.02.19 105
152 Солонгост Гадаадыханд зориулсан International Hot Talent урлагийн уралдааныг зарлаж байгаан байна file МИX 2019.03.04 119
151 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 125
150 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file МИX 2019.02.08 128
149 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 165
148 Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ. file МИX 2018.10.11 171
147 6 сарын 6 Эх орны төлөө амиа зориулагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр file МИX 2019.06.06 198
146 Сөүлийн Мёндуны барилгад гал гарчээ file МИX 2018.11.19 233
145 БНСУ-ын Засгийн газар 7 хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулжээ file МИX 2018.12.13 248
144 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 248
143 Сөүлийн Мёндунд брендийн хуурамч бараа зардаг лангууг илрүүлжээ file МИX 2018.11.19 251
142 Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 254
141 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 271
140 Сөүл чиглэлийн хурдны галт тэрэг мөргөлдсөн осол гарчээ file МИX 2018.11.19 285
139 Бичил тоосонцорын анхааруулга: file МИX 2019.03.07 286
138 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 10:00цагаас. file МИX 2018.06.06 297