메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн сард явуулсан судалгааныхаа тайланг Даваа гарагт танилцуулжээ.

Уг судалгаа нь сүүлийн жилүүдэд нийгмийн ноцтой асуудал болоод байгаа “нууц камер”-ны сэдвийг хөндсөн байна. Нийт 1,500 иргэн судалгаанд оролцсоны 69 хувь нь олон нийтийн газарт байрлуулсан нууц камерын хохирогч болохоос айж явдгаа илэрхийлжээ.

Эмэгтэйчүүдийн 80 хувь нь, эрчүүдийн 57 хувь нь байнгын ийм айдастай явдаг гэсэн байна. 

Камерт бичигдэх хамгийн өндөр эрсдэлтэй газруудын эхэнд зочид буудал, буурчийн газрууд (43 хувь) байсан бол дараа нь нийтийн бие засах газрууд (36 хувь), усан сан, угаалгын газрууд (9 хувь) нэрлэгджээ.

Эрэгтэйчүүдийг хамгийн их айлгадаг газар нь зочид буудал бол эмэгтэйчүүдийн хувьд нийтийн бие засах газрууд гэнэ.

Өмнөд Солонгосын нийгэмд нууц камерны асуудал хурц сэдэв болоод байна. Өнгөрсөн Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн шинэ хуулийн дагуу орон нутгийн захиргааны байгууллагууд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр үйлчилгээний газруудад камерны нэгжлэг явуулах эрхтэй болжээ.
mylife.jpg




Энэ оны сүүлийн хагаст зочид буудлын 110,000 өрөө, нийтийн бие засах газруудад камерны шалгалт явуулахаар төлөвлөснөө Сөүл хотын захиргаа мэдэгдсэн байна.

Хэрвээ үйлчилгээний газруудын эзэд өөрсдөө нууц камер байрлуулсан нь илэрвэл үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

 

Эх сурвалж: Korea Times
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
156 "Эерэг сэтгэлгээний давалгаа" төслийн хүрээнд Сөүл хот дах Монголчууддаа зориулсан илтгэл амжилттай болж өндөрлөлөө file МИX 2016.07.05 9147
155 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 8545
154 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7250
153 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6485
152 Дизайн сэтгэлгээ [Design Thinking] гэж юу вэ? file МИX 2016.07.05 6091
151 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5590
150 Монгол залуугаас болж “Юу ч битгий асуу” уриа Сөүлд гарчээ [1] file МИX 2019.05.06 5484
149 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5368
148 2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. file МИX 2018.04.27 5255
147 “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5092
146 Хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаад иргэдэд зориулсан тусгай эрүүл мэндийн даатгал file МИX 2016.07.01 4955
145 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 4937
144 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3418
143 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3385
142 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3341
141 ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО file МИX 2016.05.19 3279
140 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2726
139 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2484
138 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2350
137 HaHa Festival 2016-Монголчууд тэргүүн байруудийг "түүсэн" сайхан үйл явдал боллоо. file МИX 2016.05.30 2302