메뉴 건너뛰기


Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор талууд Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрджээ.

IKON.MN
Зурагзураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нислэгийн давтамж, багтаамж нэмэх чиглэлээр

Өвлийн улиралд:

  • БНСУ-ын талаас долоо хоногт: 2,500 суудлын багтаамжтай есөн удаагийн давтамжит, 3,350 суудлын багтаамжтай 12 удаагийн давтамжит нислэг
  • Монгол Улсын талаас долоо хоногт: 2,500 суудлын багтаамжтай 11 удаагийн давтамжит, 3,350 суудлын багтаамжтай 15 удаагийн давтамж нислэг

Зуны улиралд:

  • БНСУ-ын талаас долоо хоногт: 5,000 суудлын багтаамжтай 18 удаагийн давтамж, 6,000 суудлын багтаамжтай 22 удаагийн давтамжит нислэг
  • Монгол улсын талаас долоо хоногт: Долоо хоногт 5,000 суудлын багтаамжтай 20 удаагийн давтамжит, 6,000 суудлын багтаамжтай 27 удаагийн давтамжит нислэг

Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд: 585 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжит, 1,200 суудлын багтаамжтай зургаан удаагийн давтамжит нислэг үйлдэхээр тохиролцжээ.

Монголын талаас Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг санал болгожээ

БНСУ-ын талаас өмнө нь Монгол руу “Инчон”, “Гимхэ” гэсэн хоёр олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэх боломжтой байсан бол хэлэлцээрийн үр дүнгээр нэмэлтээр орон нутгийн гурван нисэх буудлаас тус бүр 600 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон байна.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Ч.Мөнхтуяа "Аялал жуучлалд зориулаад тусгай тариф буюу хөнгөлөлттэй тариф гаргасан. Энэ жил Монгол Улс нэг сая олон улсын зорчигч агаарын тээврээрээ авна гэж төлөвлөсөн. Үүнд нисэх буудлын хүчин чадал хүрэлцээтэй гэж үзэж байгаа" гэв. 

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан БНСУ-аас Монгол Улсын орон нутгууд руу шууд нисэх боломжийг тохиролцлоо.

Үүнийгээ дагаад Монгол Улс аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Шууд нислэг үйлдэх боломжтой болсон хэдий ч зорчигчгүй, эрэлт хэрэгцээ байхгүй бол нислэг буурах эрсдэлтэй тиймээс аялал жуулчлалын салбартай хамтран ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв.

Шууд нислэг үйлдэх боломжтой болсон орон нутгууд тодорхой болоогүй байгаа бөгөөд Монголын талаас Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг санал болгосон байна.  

Цаашид карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд онцоллоо.

Эх сурвалж Ikon.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
17 15 бүсд онц байдал зарлаад байна. file МИX 2019.03.12 447
16 БНСУ-ын парламент агаарын бохирдолтой тэмцэх хуулийн төслүүд баталжээ file МИX 2019.03.15 165
15 “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэхээр болсон байна. [1] file МИX 2019.03.26 1296
14 Сөүлд гэр бүлийн цагаачдад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн болно file МИX 2019.04.02 248
13 Дэлхийд анх удаа Өмнөд Солонгос улс 5G сүлжээг бүрэн утгаар нь нэвтрүүллээ file МИX 2019.04.05 271
12 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт file МИX 2019.04.10 125
11 Солонгосын шүүх үр хөндөлтийг хориглох нь үндсэн хууль зөрчсөн явдал гэж дүгнэлээ file МИX 2019.04.11 254
10 Монгол залуугаас болж “Юу ч битгий асуу” уриа Сөүлд гарчээ [1] file МИX 2019.05.06 5578
9 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA SEOUL file МИX 2019.05.09 423
8 6 сарын 6 Эх орны төлөө амиа зориулагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр file МИX 2019.06.06 198
7 БНСУ-д жолоо баригчдын анхааралд: file МИX 2019.06.12 1174
6 Сөүл хотын оршин суугчдын 69 хувь нь "нууц камер"-ны айдас дор амьдардаг file МИX 2019.06.18 569
5 АНУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын өндөрлөгүүд уулзалтын мэдээ: file МИX 2019.07.01 464
4 Уулнуудад түргэн тусламжийн дрон ажиллуулна МИX 2019.09.16 391
3 Сөүл хот 2022 он гэхэд дата ашиглахгүй, үнэгүй Wifi-р хаанаас ч нэвтрэх боломжтой болох нь file МИX 2019.10.24 379
2 БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол 763 болов file МИX 2020.02.24 304
» БНСУ-аас Монголын гурван аймаг руу шууд нислэг үйлдэх боломжийг тохиролцсон МИX 2023.02.19 105