БНСУ –н Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн билээ
2018.07.17 12:07
БНСУ –н Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн билээ. Даатгалын шимтгэлд сүүлийн 2жилд өөрчлөлт оруулаагүй хэвээр байсан бол цалингийн доод хэмжээ их хэмжээгээр өсөхөд өөрчлөлт оруулсан байна. Даатгалын төлөлтийг хэрэгжүүлдэг 2 үндсэн арга байдаг бөгөөд албан байгууллагаасаа даатгуулах болон бүсийн даатгалд хамрагдаж төлөх арга юм.
Өнгөрсөн оны хувьд 6,12 хувийн шимтгэлийг ажил олгогч болон ажилчны зүгээс тус бүр 50 хувь 3,06 % aap төлдөг байсан бол цалингийн доод хэмжээ өссөнтэй холбоотойгоор 2018 онд 2,12% нэмэгдүүлж 6,24 % шимтгэлийг авахаар шинэчлэн тогтоолоо.
Бүсийн даатгуулагчийн хувьд
2017онд 6,55% 93.390вон эрүүл мэндийн даатгал + асран хамгаалах зардлын даатгал 6110вон = 99.500 вон
2018 онд 7,38 % болж өссөн бөгөөд эрүүл мэндийн даатгал нь 96,000вон + асран хамгаалах зардлын даатгал нь 7,080вон =нийт 103,080 вон боллоо. Хуулинд зааснаар эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг буцаан олгодоггүй ба төлөх явцдаа эмнэлэгийн үйлчилгээнээс хөнгөлөлт авч, ажлаас гарсан мэдэгдэл хийсэн даруйд даатгал хүчингүй болдог.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжигч ажилчны хувьд 1 сард 49,101 воныг төлөх бол ажил олгогч эздүүдийн хувьд энэхүү утгатай тэнцүү хэмжээний татварыг эрүүл мэндийн даатгалын газарт төлөх юм. Жил бүрийн эцэст үндсэн цалингаас илүү орлого бүхий цалингийн утганд жилийн эцсийн татвар тэнцэтгэл татварын ноогдуулалтыг нэмж тооцдог бол гол төлөв 3,4 сард явагддаг. Энэ нь сар бүр үндсэн цалингаасаа эрүүл мэндийн даатгалын төлөлт хийж жилийн эцэст бүх орлогоосоо татвараа нөхөн төлөх системийг жилийн эцсийн татвар тайлан тэнцэтгэл гэнэ.
Хавсралтаар бүсийн даатгалд хамрагдах эрх бүхий визний ангилалыг хавсаргав. Солонгос улсад оршин суугч гадаад иргэдийн хувьд бүсийн даатгалын шимтгэлийг төлснөөр эмнэлэг, эмийн сан зэрэг эрүүл мэндийн байгууллагаас төлбөрийн хөнгөлөлт эдлэх бүрэн эрхтэй.
Мэдээллийг
Үйжонбү хотын гадаадын ажиллах хүчнийг дэмжих төвийн Moнголыг хариуцсан Хүний Нөөцийн ажилтан Володя Батцэцэг