메뉴 건너뛰기


Өнгөрсөн Бямба гарагт Сөүл хотын төвд хэдэн арван мянган охид бүсгүйчүүд улаан өнгийн хувцсаар ижилсэж, “Шоовдорлогсод” (Les Miserables) киноны дууг дуулцгаан эсэргүүцлээ илэрхийлжээ.
pornstop.jpg
Гванхвамуны талбайд болсон уг арга хэмжээнд 70,000 орчим эмэгтэй оролцож, нууц камераар бичлэг хийж онлайн орчинд тараах гэмт хэрэгтэй хатуу тэмцэхийг засгийн газраасаа шаардсан байна.

Тэд “Бид хоёрдугаар зэрэглэлийн иргэн байхыг тэвчихгүй”, “Бидний амьдрал та нарын үздэг порно биш” гэх зэрэг уриа барьсан байв.

Солонгос хэлээр “молка” гэж нэрлэдэг нууц камерын бичлэг нь тус улсын интернэт орчинд насанд хүрэгчдийн видео агуулгын нэг шинэ төрөл болоод байгаа. Эрчүүд нийтийн бие засах газар, зочид буудал, хувцас солих өрөө зэрэгт нууц камер байрлуулах, метроны урсдаг шатны доод талаас хормой доогуур бичлэг хийх зэргээр эмэгтэйчүүдийн дүрсийг буулгаж авснаа интернэт орчинд тарааж мөнгө олдог болоод байгаа юм.

Бүсгүйчүүд ийм дүрс бичлэгийг үйлдсэн, тараасан, борлуулсан, үзсэн бүх этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаарджээ.

Өмнөд Солонгост жил бүр нууц камераар бичлэг хийсэн 6,000 гаруй хэрэг бүртгэгддэг. Хохирогчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг бол үйлдсэн хүмүүс нь бараг 100 хувь эрчүүд байдаг аж.

Гэмт хэрэг үйлдэгсдийн дөнгөж 3 хувийг л илрүүлж, баривчилдаг тухай Үндэсний Цагдаагийн Газрын тоо баримтад дурдсан байна.

Сая болж өнгөрсөн тэмцэл нь Өмнөд Солонгост болсон дөрөв дэх ийм арга хэмжээ юм. Оролцогчдын тоо нь тавдугаар сард болсон анхны жагсаалаас хойш олон дахин нэмэгдсэн байна.

Одоогийн хуулиар нууц камерын бичлэг үйлдсэн этгээд 50,000 воны торгууль хүлээдэг нь хэтэрхий бага, билэгдлийн төдий шийтгэл гэж тэмцэгчид үзэж байна.

Тэмцэгчид Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инээс “фэминист ерөнхийлөгч байх” сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаарджээ.

 

Эх сурвалж: Korea Times
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
137 HaHa Festival 2016-Монголчууд тэргүүн байруудийг "түүсэн" сайхан үйл явдал боллоо. file МИX 2016.05.30 2317
136 БНСУ-тай Нислэгийн тоог нэмэгдүүлэх, Хот байгуулалтын төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. file МИX 2016.05.19 2263
135 ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” ТЭМЦЭЭНД МОНГОЛ МИСС 1-р байранд орлоо. file МИX 2016.05.13 2163
134 Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ file МИX 2017.01.17 2142
133 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
132 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file МИX 2016.05.03 1976
131 “Сөүл метро” хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нэг өдөр file МИX 2016.11.07 1867
130 Зуны олимпийн түүхээс: Сөүл 1988 file МИX 2016.06.08 1817
129 3.1 file МИX 2017.03.01 1789
128 2017 оны цалингийн доод хэмжээ.1.352.230\ file МИX 2016.07.20 1764
127 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ МИX 2016.05.13 1671
126 Севол"세월호"-ыг татаж гаргах ажиллагаа эхэллээ МИX 2016.06.13 1667
125 Бан Ги Мүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна file 뉴스 2017.01.13 1627
124 Сөүл Глобал төв (7 сар) file МИX 2016.07.20 1619
123 FC SEOUL vs JEONNAM BIG MATCH 29 file МИX 2016.05.17 1619
122 Солонгосын ерөнхийлөгчийн айлчлал Монгол улсад маань их үр өгөөжөө авчирна гэж бодож байна. file МИX 2016.07.15 1607
121 70 хоногийн эрчимжүүлсэн үнэртүүлгийн шалгалт гарна хэмээн мэдэгдэж байна. file МИX 2016.11.23 1602
120 2016 оны 2-р улирлын Эх хүүхдийн үлгэр хүүрнэх сургалтын бүртгэл МИX 2016.08.10 1584
119 БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо file МИX 2016.11.28 1580
118 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565