Сөүлд шинэ цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ.
2018.10.11 12:31
Сөүл хотод 11-ны өдрөөс эхлэн Сөүл Кансо дүүрэг Магуг хорооны нутаг дэвсгэрт Магуг хотын хөгжлийн газраас байгуулсан Сөүл хотын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийсэн байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнтэй талбайн хувьд төстэй аж. Цэцэрлэгт хүрээлэн нь ой мод, нуур гэсэн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд ой модны хэсэг нь 9 цагаас 6 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд бусад хэсэг нь 24 цаг нээлттэй ажиллахаар төлөвлөгдсөн байна. Шинээр нээлтээ хийсэнтэй холбогдуулан үзвэрийг үнэ төлбөргүй үзүүлж байгаа ажээ.
Хаяг : Метроны Магугнару(마곡나루역) буудал 3,4 дүгээр гарцаар холбогдсон болно.