Сөүл хотод 12 сарын турш үүрийн 3 цаг хүртэл автобус зорчино
2018.11.26 12:05
Сөүл хотын захиргаанаас жилийн сүүлээр иргэдээ шөнийн цагаар аюулгүй гэртээ харихад туслах зорилгоор дараа сарын буюу 12 сарын 1-ээс Ганнам болон Хундэ дүүргийг зорчин өнгөрөх шөнийн автобусны 4 чиглэлийг шинээр бий болголоо. Сөүл хотын захиргаа нь энэ сарын 22-нд өмнө байсан 9 чиглэлээр 72 газарт зорчдог байсан шөнийн автобусыг 12 сарын туршид 13 чиглэлийн 90 газар луу зорчдог болгожээ. Шинээр бий болсон 4 чиглэл нь зорчигдын такси үйлчилгээний мэдээлэлд үндэслэн шөнийн цагаар зорчигчдыг таксиндаа суулгахаас хамгийн их татгалздаг бүс нутаг болон таксигаар хамгийн их зорчдог газруудаар дээрх чиглэлийг тогтооожээ. Ингэснээр шөнийн автобус долоо хоног бүрийн лхагва гаригаас ням гариг хүртэл 5 өдрийн турш тээврийн хэрэгсэл зогссон шөнийн цаг болох 1 цагаас үүрийн 3 цаг 30 минут хүртэл зорчихоор болжээ.
https://www.yna.co.kr/view/AKR20181122027200004?input=1195m