메뉴 건너뛰기



БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Солонгосын Үндэсний төв музейд болов.

Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд А.Ганбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Жан Жан Шиг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал С.Дагвадорж, Богд Хааны ордон музейн захирал М.Отгонбилэг болон Солонгосын эрдэмтэн судлаачид, албаны бусад хүмүүс оролцов.

Элчин сайд Б.Ганболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, манай хоёр улс түүх, соёл, соёлын өвийг хамгаалах салбарт түншлэлийн үлгэр жишээ болохуйц урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглээд “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнг дэлхийн хамгийн олон үзэгчидтэй музейн нэг Солонгосын Үндэсний төв музейд анх удаа гаргаж буйд туйлын баяртай байна. Монголын түүх, соёлын хосгүй олдвор, дурсгалт зүйлийг Солонгосын ард иргэдэд дэлгэн үзүүлснээр Монголын түүх, соёл, урлагийн талаар өргөн ойлголтыг өгөх төдийгүй манай хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

“Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэн нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж ирсэн “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан төслийн 20 жилийн ойн хүрээнд зохиогдож буй бөгөөд БНСУ-д болж буй олон улсын соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний үеэс орчин үеийг хүртлэх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг багтаасан байна. Үзэсгэлэн энэ оны 7 дугаар сарын 17-нийг хүртэл гарна.

m1.jpg m2.jpg m3.jpg m4.jpg m6.jpg

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
137 БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол 763 болов file МИX 2020.02.24 304
136 Солонгос иргэд Фэйсбүүк хэрэглэх нь багасч, Инстаграм хэрэглэх нь ихэссэн байна file МИX 2018.06.19 317
135 Сөүл аюулгүй ажилгааны аппликэйшн танилцуулж байна ~ file МИX 2018.06.07 336
134 Хойр Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцжээ. МИX 2018.06.26 349
133 Сөүл хот 2022 он гэхэд дата ашиглахгүй, үнэгүй Wifi-р хаанаас ч нэвтрэх боломжтой болох нь file МИX 2019.10.24 379
132 СӨҮЛ ХОТЫН ДАРГА "АМЬДРАЛ" ҮЗЭХЭЭР ЯДУУХАН ХОРООЛОЛД АМЬДАРНА file МИX 2018.07.18 381
131 Уулнуудад түргэн тусламжийн дрон ажиллуулна МИX 2019.09.16 391
130 БНСУ –н Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн билээ file МИX 2018.07.17 396
129 Сөүл хотод шинээр баригдсан барилгуудын гадна хананд агааржуулагч гадагшлуулах төхөөрөмж суурилуулахгүй file МИX 2018.10.11 401
128 Сөүл хотод 12 сарын турш үүрийн 3 цаг хүртэл автобус зорчино file МИX 2018.11.26 423
127 MADE IN MONGOLIA 2019, IN KOREA SEOUL file МИX 2019.05.09 423
126 Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрхийг Asiana Airline авлаа file МИX 2019.02.26 432
125 2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгож тогтоов. file МИX 2018.07.17 436
124 Хан Ган Дрон FESTIVAL SEOUL 2018 file МИX 2018.04.21 440
123 15 бүсд онц байдал зарлаад байна. file МИX 2019.03.12 447
122 ӨМНӨД БОЛОН УМАРД СОЛОНГОС ДЭЭД ТҮВШИНД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ file МИX 2018.05.15 451
121 АНУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын өндөрлөгүүд уулзалтын мэдээ: file МИX 2019.07.01 464
120 Солонгос бүсгүйчүүд нууц камераар бичлэг хийгчдийн эсрэг жагслаа file МИX 2018.08.07 475
» СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file МИX 2018.05.16 487
118 Солонгос улсад амьдардаг хууль бус гадаад иргэдийн тоо анх удаа 300 мянга давжээ. file МИX 2018.06.19 517