메뉴 건너뛰기


“Сөүл метро” хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нэг өдөр


“Сөүл метро”-ноос Солонгост оршин суудаг гадаад иргэдэд зориулан “Сөүлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нь” нэг өдрийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 10-р сарын 24-нөөс 27-ны өдөр хүртэл үргэлжилсэн тус хөтөлбөр 1-р шугамын “Шичон”, 2-р шугамын “И Дэ”, 3-р шугамын “Шинса”, 4-р шугамын “Дундэмүн” зэрэг гадаад иргэд хамгийн ихээр зорчдог метроны буудлууд дээр явагдлаа. Энэ үеэр метрогоор зорчигч иргэд гал гарах, тог тасрах гэх мэт гэнэтийн осол, гэмтэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, эд зүйлсээ орхигдуулсан тохиолдолд хаашаа хандах зэрэг зорчигчид метрогоор үйлчлүүлэхдээ тулгарч болох төрөл бүрийн эрсдэлүүдээс хамгаалах аргуудыг танилцуулсан юм. Эхний удаад туршилтын журмаар хэрэгжиж буй уг хөтөлбөрт "Сөүл Глобал" төвийн Филлипин, Орос, Ветнам, Монгол, Тайланд гэсэн таван орны ажилтнууд ороцлоо. "Сөүл Глобал" төвийн өдөр тутмын асуудал эрхэлсэн монгол ажилтан Ц.Санчирмаа 3-р шугамын Шинса ёг дээр ажиллалаа. 35 жил тасралтгүй энэ салбартаа ажиллаж буй метроны ахлах мэргэжилтний хамт метроны буудлын ажилчдын өрөө, хяналтын өрөөгөөр зочилж, үүрээс үдшийн бүрий хүртэл цаг наргүй ажиллах метро ямар системийн дагуу хэрхэн ажилладгийг сонирхов. Хөтөлбөрийн эцэст "Сөүл Глобал" төвийн монгол ажилтан Б.Санчирмаа метроны буудлын ажилчидтай сэтгэгдлээ хуваалцахдаа “Бид өдөр тутам метрогоор зорчдог ч бидний мэдэхгүй маш олон зүйлс байдгийг хараад гайхширлаа. Үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангахад чиглэдэг эдгээр үйлчилгээг гадаад иргэд заавал мэдэх хэрэгтэй, ялангуяа Монголоос дөнгөж ирсэн иргэдийн хувьд Монголд метро нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрээгүйгээс мэдэхгүй зүйлс олон тохиолдож байдаг тул цаашид метроны буудлын гадаад хэл дээрх зөвлөгөө, мэдээллийн хэсэгт монгол хэлийг ч бас нэмж өгвөл хэрэгтэй байх болно” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Ийнхүү “Сөүл метро” –ноос анх удаа зохиогдсон хөтөлбөр орон орны оролцогчдын хамтаар амжилттай болж өндөрлөлөө.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
137 Солонгосын ерөнхийлөгчийн айлчлал Монгол улсад маань их үр өгөөжөө авчирна гэж бодож байна. file МИX 2016.07.15 1607
136 Пак Гын Хэгийн номны монгол хувилбарыг дахин хэвлэжээ file МИX 2016.07.17 1369
135 Сөүл Глобал төв (7 сар) file МИX 2016.07.20 1619
134 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
133 2017 оны цалингийн доод хэмжээ.1.352.230\ file МИX 2016.07.20 1764
132 Хамгийн их “уудаг” орнуудын жагсаалтыг Өмнөд Солонгос тэргүүлжээ МИX 2016.08.07 1391
131 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
130 2016 оны 2-р улирлын Явуулын Солонгос хэлний сургалтын бүртгэл(Хэ Хуа хороонд) МИX 2016.08.10 1296
129 2016 оны 2-р улирлын Эх хүүхдийн үлгэр хүүрнэх сургалтын бүртгэл МИX 2016.08.10 1584
128 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394
127 "GalaxyNOTE S7" гар утасны батерей дэлбэрч байна гэсэн гомдол гарчээ file МИX 2016.09.02 1161
126 2016 job fair for foreign residents 09.27 10~17:00 file МИX 2016.09.06 1223
125 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1394
124 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
123 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
122 10 дугаар сарын Гадаад Иргэдийн Үзэсгэлэн Худалдаа file МИX 2016.10.12 1361
121 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
120 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
» “Сөүл метро” хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нэг өдөр file МИX 2016.11.07 1869
118 “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5319