메뉴 건너뛰기


Өнөөдөр(18.04.27) "2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. 
Уулзалт Өмнөд солонгосын цагаар 9 цаг 30минутанд эхлэх бөгөөд хилийн дээсэн дээгүүр алхах Ким Жон Уныг шугамны нөгөө талд Мүн Жэ Ин тосож мэндлэхээр төлөвлөгджээ. 
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт нь хоёр Солонгосын эв нэгдлийг ерөөсөн олон сайхан билэгдэл санаа дүүрэн болох аж. 
Солонгосын дайн дууссанаас хойш 65 жилийн дараа анх удаа Хойд Солонгосын удирдагч өмнөдийн газар шороонд хөл тавих гэж байгаа түүхэн үйл явдал нь солонгос түмнийг догдолуулаад зогсохгүй дэлхий дахины анхаарлыг татаж буй. 
Өмнө нь 2000, 2007 онуудад болж байсан дээд хэмжээний уулзалтууд дандаа Хойд Солонгосын Пёньянд болсон байдаг.

2s2.jpg

Хил давсны дараа Ким Жон Ун хүндэт харуулын өмнүүр алхаж Панмунжомы өмнө хэсэгт байрлах Энхийн ордонд хүрэх аж. Ордны зочны дэвтэрт сэтгэгдлээ бичсэний дараа Ким Жон Ун удирдагч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ерөнхийлөгчтэй хамт дурсгалын зураг авахуулна. 
Өглөөний энхийн уулзалт 10цаг 30минутанд эхлэх аж. 
Хоёр тал өдрийн зоогоо тус тусдаа зооглоно. 
Үдээс хойш хоёр удирдагч тоорын мод суулгах бөгөөд мод суулгах хөрсийг Хойд Солонгос-Хятадын хил дээр орших Пэктү уул болон Жэжү арлын Халла уулаас авчирсан байх ба энэ нь Солонгосыг нэгтгэх үзэл санааг илэрхийлж буй.
Үүний дараа удирдагчид “Панмунжоны Тунхаг” хэмээх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж мэдэгдэлээ олон нийтэд зарлан тунхаглах бөгөөд хараахан газар нь тодорхой бус ажээ. 
Үүгээр хэлэлцээр өндөрлөж хүндэтгэлийн оройн зоог хамтдаа барина. Зоогийн дараа Ким Жон Уныг дагалдагсдынхаа хамт үдэх ёслолын ажиллагаа болж хойд солонгосын зочид буцаж хил давахаар төлөвлөгджээ. 
Ким Жон Уныг тус улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, удирдагчийн төрсөн дүү бүсгүй Ким Ёо Жон болон гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар дагалдан ирэх аж.
Солонгосын хойгийн энхтайванлаг уулзалт сайхан болж өндөрлөхийг ерөөе.

Мэдээлэл хүргэсэн БНСУ~с Ж. Нармандах. 18.04.27

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
116 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1555
115 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
114 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
113 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
112 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
111 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
110 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
109 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
108 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
107 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
106 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
105 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
104 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
103 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
102 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
101 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
100 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
99 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1394
98 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394