메뉴 건너뛰기


Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон  Цагдаагийн ерөнхий газраас хамтран мэдээлэл хийлээ.

Иргэд БНСУ-д зорчих визийг мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа талаар мэдээллээ. 

БНСУ-ын ЭСЯ-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Кан Гүн

"Сүүлийн үед хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байна.  БНСУ-д зорчих визийг мэдүүлэхдээ хувийн хэвшлийн болон төрийн байгууллагын бичиг баримтыг хуурамчаар мэдүүлэх болсонтой холбогдуулаад ЭСЯ болон НДЕГ-аас хамтарсан хурлыг хийж байна.
visa.jpg
Сүүлийн үед хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байна. 

Үүнийг дагаад Солонгос улсад зорчихоор виз мэдүүлж байгаа хүмүүсийн дунд олон хүн хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч байгаа нь санаа зовоож байна.

Иргэд виз мэдүүлэхдээ нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, татварын газрын тодорхойлолт,  оюутны тодорхойлолт, үнэмлэх, дүнгийн хуулбар, ажлын газрын тодорхойлолт зэргийг хуурамчаар үйлдэж байна. Үүнээс гадна Европын орнууд руу зорчсон штампыг хуурамчаар мэдүүлж байна.

ЭСЯ-д таньдаг хүн байна, виз гаргуулж өгнө гэсэн мэдээнд битгий итгээрэй ташаа мэдээлэл гэдгийг анхааруулмар 
байна гэлээ.

Тэгэхээр зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу нэгдүгээр сарын хугацаанд илэрсэн 400-500 хуурамч материал илэрсэн. 

Хэрвээ манай ЭСЯ хуурамчаар бичиг баримт мэдүүлсэн бол хамгийн багадаа нэг жил, цаашдаа хугацаагүйгээр виз мэдүүлэх эрхийг хааж байна. Хуурамч баримт үйлдэж өгч байгаа этгээдийн виз мэдүүлэх эрхийг ч мөн хааж байна.

Дөнгөж ид залуу насандаа явж байгаа, цаашдаа ирээдүйтэй залуус хууль бусаар бичиг баримт үйлдэж байгааг харахад бидний зүгээс үнэхээр харамсаж байна. 

Бичиг баримтыг хамгийн багадаа 100 мянгаас 5 сая төгрөгөөр хуурамч бичиг баримт үйлдэж өгдөг. Энэ дунд энгийн иргэд хохирч байна.

ЭСЯ-д таньдаг хүн байна, виз гаргуулж өгнө гэсэн мэдээнд битгий итгээрэй ташаа мэдээлэл гэдгийг анхааруулж байна гэлээ.

Визтэй холбоотой мэдээллийг ЭСЯ болон холбогдох байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй гэлээ.

Цаашдаа монгол иргэд виз мэдүүлэхдээ мэдээлэл зөвлөгөөг визний үйлчилгээ үзүүлдэг манай найман байгууллагаас аваарай. 

Дараах зүйлсийг анхаараарай!!!

Хуурамч бичиг баримт үйлддэг амархан аргаар хууль бусаар ажил хийхгүйгээр мөнгө олох гэж буй бүлэг этгээдүүдийг өөгшүүлж байна. Тиймээс энэ хүмүүсээр үйлчлүүлэхгүй байвал яваандаа тэд оршин тогтнох газаргүй болно. 

БНСУ-ын визний материалыг албан ёсоор виз мэдүүлэх найман төвд өгөх боломжтой. Энэ найман газрын аль нэг газар нь виз сайн гардаг эсвэл аль нэг нь татгалздаг юм байхгүй.

Эрүүл мэнд, аялал, эмчилгээний чиглэлээр зорчих гэж байгаа бол заавал нот бичиг хэрэггүй. Хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүмүүст аль болох шуурхай олгох талаас нь хичээж ажиллаж байна.

Сурдаг нь үнэн гэх тодорхойлолт, оюутны үнэмлэх зэргийг хуурамчаар мэдүүлснээр цаашдаа ирээдүйд ажилд ороод Солонгос явах болоход нь энэ бүх мэдээлэл нь бүртгэлд орчихсон байдаг юм. 

Хоорондоо очер зарж байгаа асуудал гардаг. Очер худалдаж авч байгаа бол та өөрөө хохирч байна. Яаралтай Солонгос явах гэж байгаа бол виз мэдүүлэх газраа шууд очоод учир байдлаа хэлэхэд болно. Очер зарж байгаа хүмүүст итгэж болохгүй. Яаралтай виз мэдүүлэх хүмүүс үдээс өмнө очвол үдээс хойш материалаа өгөх боломжтой. " гэлээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
116 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1555
115 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
114 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
113 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
112 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
111 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
110 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
109 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
108 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
107 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
106 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
105 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
104 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
103 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
102 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
101 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
100 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
99 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1394
98 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394