메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын “The Digital Times” эдийн засгийн мэдээллийн сайтад “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ.

Сүүлийн үед “Korean Air”-ын гэр бүлийн гишүүдтэй холбоотой дуулиан дэгдэж, татвараас зайлсхийсэн хэргийг нь шалгаж эхэлсэнтэй холбоотой уг асуудал сөхөгдсөн байна.
koreaair.jpg
Мэдээлэлд өгүүлснээр Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийг тус компани Монголын засгийн газартай тохиролцсон онцгой эрхийн хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс даруй гурав дахин өндөр үнээр сүүлийн 19 жилийн турш үйлчилж байгаа ажээ.

Жишээлбэл Инчеон-Хонг Конгийн хоёр чиглэлтэй нислэгийн үнэ 323,700 воны үнэтэй байгаа бол Улаанбаатар-Инчеоны чиглэл зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд 955,500 воны үнэтэй байгааг нийтлэлд дурдсан байна.

Дээрх хоёр үнэнд шатахууны нэмэлт зардал 30,800 вон ижил хэмжээтэй багтсан нь хоёр чиглэл ижил зайтай болохыг харуулж байгаа гэнэ. Улаанбаатараас Инчеон хүртэл 3 цаг, 10 минутаас 3 цаг 40 минутын хооронд аялдаг бол Хонг Конг-Инчеоны чиглэлд 3 цаг 40 минутаас 3 цаг 50 минутын хооронд нисдэг байна.

Энэхүү онцгой эрхийг цуцлан шинэ өрсөлдөгч оруулж, хоёр орны хоорондын нислэгийг нэмэгдүүлэх талаар засгийн газар хооронд хэлэлцдэг ч Монголын талаас няцаасаар байдаг тухай Өмнөд Солонгосын Газар, Тээвэр, Аялал Жуулчлалын яамны эх сурвалж мэдээлжээ. 2012 онд Өмнөд Солонгосын Шударга Өрсөлдөөнийг дэмжих газар монополийг арилгах даалгавар “Korean Air” компанид өгч байсан ч шийдэгдээгүй өнгөрснийг тэр бас хэлсэн байна. Мөн тухайн онд Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Жэжү арал руу аялахдаа зардлаа “Кorean Air” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсан гэнэ.

“Korean Air” комппанийг эзэмшдэг Ханжин группын ерөнхийлөгч анх Boeing 727 нисэх онгоц Монголын талд хандивлаж, “Korean Air”-ийн ерөнхийлөгчийг Монголын засгийн газар “Алтан гадас” одонгоор шагнаж, Монголд зочлоход нь төрийн хүндэтгэлийн түвшинд угтаж авч, үйлчилдэг зэрэг онцгой харилцаатайг нь мөн өгүүлжээ.

Харин “Korean Air” компанийн төлөөлөгч “Монголын чиглэл зуны улиралд ачаалал нь нэмэгддэг тул жилийн орлогоо энэ үед нөхөж авдаг. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдал нь тасалбарын үнийг нэмэх үндэслэл болдог” гэж тайлбарлажээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
116 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1554
115 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
114 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
113 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
112 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
111 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
110 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
109 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
108 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
107 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
106 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
105 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
104 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
103 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
102 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
101 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
100 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
99 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394
98 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1393