Сөүл аюулгүй ажилгааны аппликэйшн танилцуулж байна ~
2018.06.07 23:59
Гадаад иргэдэд зориулсан Сөүлд амьдрах лавлагаа
“Гэр бүл ба миний аюулгүй байдлын туслах! Сөүл аюулгүй ажилгааны аппликэйшн танилцуулж байна ~”
Сөүл хотын захиргаанаас гэнэтийн гай гамшиг болон аюулгүй ажилгааны талаарх мэдээлэлийг цаг тухайд нь хүргэхийн тулд Сөүл аюулгүй ажилгааны сайт болон аппликэйшныг ажиллуулж байгаа бөгөөд гар утсан дээрээ мэдээлэл авах боломжтой боллоо.
Сөүл аюулгүй ажилгааны аппликэйшн нь Сөүл хотод болж буй гэнэтийн гай гамшиг, осолыг цаг тухайд нь мэдээллэх бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх, хариу авах арга хэмжээ (оргонох байр, ойролцоох эмнэлэг, автомат зүрхний булчингийн агшилт тавиулах төхөөрөмж (AED) байрлал гэх мэт) мэдээлэх болно. Мөн түүнчлэн гэр бүл болон найз нөхөдрүү нь энэхүү мэдээлэлийг сошиол болон мeссэжээр илгээх болно .
Сөүл аюулгүй ажилгааны сайтанд нийт 25 төрлийн гэнэтийн гай гамшиг, осолын талаарх авч болох арга хэмжээний тухай мэдээлэл байгаа билээ.
Цаашид Сөүл хотын аюулгүй ажиллагааны талаарх бодлого, гэнэтийн гай гамшигт амархан өртөхүйц хүүхэд, хөгжилийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүст хэрэгтэй аргачлал болон цаг агаарын мэдээлэл болон амьдралд хэрэгтэй мэдээлэлүүдийг хүргэх болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Сөүл аюулгүй ажилгааны сайт http://safecity.seoul.go.kr/index.do болон аппликэйшн (서울안전) татаж авна уу.
Эх сурвалж : Сөүл аюулгүй ажилгааны сайт