메뉴 건너뛰기


Солонгос иргэнтэй гэр бүл болсон Монгол эмэгтэй Гадаадын харьяат иргэн- Цагаачлалын албаны газрыг шүүхэд өгсөн байна. Учир нь тус Монгол эмэгтэй нь Солонгос иргэнтэй гэр бүл ханилсан боловч нөхрийн архи уух зуршлаас болж тэд тусдаа амьдраад 10 жил болсон аж. Харин түүний нөхөр нас барснаар Монгол эмэгтэй нь Солонгос улсад оршин суух хугацааг нь сунгаж өгөх хүсэлтийг нь Цагаачлалын албанаас татгалзсанд тэрээр үүнийг эсэргүүцэж шүүхэд хандсан байна.

 Тодруулбал өчигдөр буюу 8-ны өдөр Сөүл хотын Төв Шүүхийн захиргааны хэргийн 2-р шүүхийн шүүгч Ким Сонь Ён нь Монгол эмэгтэй A “Гадаадын харьяат иргэн- Цагаачлалын албаны газар”-ын эсрэг оршин шуух эрхийн сунгалтад нь татгалзсан хариу өгсөн тул үүнийг хүчингүй болгож өгөөч хэмээн нэхэмжилсний дагуу шүүхийн шийдвэр А-гийн талд гарсан гэжээ. Мөн Монгол эмэгтэй нь нөхрөөсөө тусдаа амьдарч байсан хэдий ч байнга уулзан, тогтмол амьжиргааны зардал мөнгө өгч ирснийг харгалзан үзээд, түүний оршин суух эрхийг нь хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гаргасан ажээ.

 Монгол эмэгтэй нь 2001 онд Солонгос улсын иргэнтэй гэр бүл болж оршин суух эрхтэй болсон ба хадам эцэг эхийн хамт амьдран, бие давхар болж байсан бөгөөд зулбах зэрэг бэрхшээлүүдийг туулан 5 жилийн турш хамтдаа амьдарсан байна. Харин түүний Солонгос нөхөр архинаас хамааралтай нэгэн байсан ба гэр бүлийн харилцаа нь байнгын зөрчилтэй байсанд нөхрийн хүсэлтээр 2006 оноос тэд тусдаа амьдрах болсон байна.

  Тэд тусдаа амьдрахаас өмнө нөхрийн биеийн байдал таагүй байсан тул Монгол эмэгтэй нь хоолны газар, буудал, дэлгүүр зэрэг газруудад цагийн ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан ба тусдаа амьдрах үедээ ч нөхөртэйгээ сар бүр уулзан, гэрт нь очих бүрийдээ мөнгө өгч байжээ.

 Согтууруулах ундаа хэрэглэх бүрийдээ хэл ам татлах нөхрийн ааш зангаас болж утасныхаа дугаарыг сольсон ба уулзах шаардлагатай болох үед нийтийн утсаар холбогдон ярьдаг байжээ. Уг асуудлаас болж нөхрийгөө нас барсан тухай нэг сар гарангийн дараа буюу 2017 оны 5 сард мэдсэн аж. Харин үүнийг нь “Цагаачлалын албаны газар”-аас тухайн жилийн 11-р сард “Нөхөртэйгээ удаан хугацаанд хамт амьдраагүй мөн нөхрийнхөө нас барсан талаар мэдээгүй явж байсан, гэр бүлийн байдалдаа үнэн ч байгаагүй” гэсэн шалтгаанаар түүний оршин суух эрхийг нь сунгахаас татгалзсан байна.

 Гэвч Солонгосын шүүхээс Монгол эмэгтэйг харин ч нөхрийгөө нас барах хүртэл нь үнэнч шударга хандаж ирсэн хэмээн үзэж шүүх  Монгол эмэгтэйн талд шийдвэрээ гаргасан байна. Мөн шүүхээс “ Эхнэр нөхрийн хоорондын харилцаа янз бүр байж болох ба хамт амьдарсан ч амьдраагүй ч, утсаар холбогддоггүй, өвчтэй зовлонтой байхад нь хажууд нь байгаагүй гэх зэрэг шалтгаанаар тухайн гэрлэлтийн байдлыг үнэнч байгаагүй хэмээн яаравчлан шийдвэр гаргах ёсгүй юм” гэсэн байна. Харин тусдаа амьдарсан шалтгааны хариуцлага нь Монгол эмэгтэйд бус нөхөрт байсан гэж үзсэн байна. Иймд түүний оршин суух эрхийг сунгахаас татгалзсан Цагаачлалын албаны шийдвэрийг хүчингүйд тооцох шүүхийн шийдвэр гарчээ.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
116 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1555
115 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
114 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
113 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
112 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
111 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
110 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
109 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
108 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
107 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
106 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
105 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
104 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
103 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
102 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
101 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
100 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
99 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394
98 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1393