메뉴 건너뛰기


Өнөөдөр(18.04.27) "2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. 
Уулзалт Өмнөд солонгосын цагаар 9 цаг 30минутанд эхлэх бөгөөд хилийн дээсэн дээгүүр алхах Ким Жон Уныг шугамны нөгөө талд Мүн Жэ Ин тосож мэндлэхээр төлөвлөгджээ. 
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт нь хоёр Солонгосын эв нэгдлийг ерөөсөн олон сайхан билэгдэл санаа дүүрэн болох аж. 
Солонгосын дайн дууссанаас хойш 65 жилийн дараа анх удаа Хойд Солонгосын удирдагч өмнөдийн газар шороонд хөл тавих гэж байгаа түүхэн үйл явдал нь солонгос түмнийг догдолуулаад зогсохгүй дэлхий дахины анхаарлыг татаж буй. 
Өмнө нь 2000, 2007 онуудад болж байсан дээд хэмжээний уулзалтууд дандаа Хойд Солонгосын Пёньянд болсон байдаг.

2s2.jpg

Хил давсны дараа Ким Жон Ун хүндэт харуулын өмнүүр алхаж Панмунжомы өмнө хэсэгт байрлах Энхийн ордонд хүрэх аж. Ордны зочны дэвтэрт сэтгэгдлээ бичсэний дараа Ким Жон Ун удирдагч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ерөнхийлөгчтэй хамт дурсгалын зураг авахуулна. 
Өглөөний энхийн уулзалт 10цаг 30минутанд эхлэх аж. 
Хоёр тал өдрийн зоогоо тус тусдаа зооглоно. 
Үдээс хойш хоёр удирдагч тоорын мод суулгах бөгөөд мод суулгах хөрсийг Хойд Солонгос-Хятадын хил дээр орших Пэктү уул болон Жэжү арлын Халла уулаас авчирсан байх ба энэ нь Солонгосыг нэгтгэх үзэл санааг илэрхийлж буй.
Үүний дараа удирдагчид “Панмунжоны Тунхаг” хэмээх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж мэдэгдэлээ олон нийтэд зарлан тунхаглах бөгөөд хараахан газар нь тодорхой бус ажээ. 
Үүгээр хэлэлцээр өндөрлөж хүндэтгэлийн оройн зоог хамтдаа барина. Зоогийн дараа Ким Жон Уныг дагалдагсдынхаа хамт үдэх ёслолын ажиллагаа болж хойд солонгосын зочид буцаж хил давахаар төлөвлөгджээ. 
Ким Жон Уныг тус улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, удирдагчийн төрсөн дүү бүсгүй Ким Ёо Жон болон гадаад хэргийн болон батлан хамгаалахын сайд нар дагалдан ирэх аж.
Солонгосын хойгийн энхтайванлаг уулзалт сайхан болж өндөрлөхийг ерөөе.

Мэдээлэл хүргэсэн БНСУ~с Ж. Нармандах. 18.04.27

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 БНСУ-д MERS вирусийн халдвар авсан хүн анх илэрснээс хойш 3 жилийн дараа дахин Мерс вирусийн халдвар авсан хүн илэрчээ. file МИX 2018.09.10 538
116 2018 оны Солонгос Гадаад Судлалын Их Сургууль МИX 2018.04.24 540
115 Сөүл хотын оршин суугчдын 69 хувь нь "нууц камер"-ны айдас дор амьдардаг file МИX 2019.06.18 569
114 Cолонгос Монголын авиа компанийн төлөөлөгчид Сөүл хотын Merriot зочид буудлын хурлын их танхимд хэлэлцээр хийж байна file МИX 2019.01.16 615
113 ХЭЛЭЛЦЭЭГ ЦУЦАЛСАНД ХАРАМСАЖ БУЙГАА ӨМНӨД СОЛОНГОС ИЛЭРХИЙЛЭВ file МИX 2018.05.16 623
112 "Asiana Airlines" Сөүл-Улаанбаатарын чиглэлд ирэх 3-р сарын сүүлчээс эхлэн шинээр нислэг үйлдэхээр боллоо. file МИX 2019.03.11 637
111 “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ. file МИX 2018.05.16 640
110 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН И МЁН БАК БАЙЦААЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ МИX 2018.03.26 665
109 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. file МИX 2018.01.09 717
108 “Mongolian Weekend School” 3 дахь элсэлтээ авч байна. file МИX 2018.01.12 728
107 ХОЁР СОЛОНГОС ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2018.01.09 761
106 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙД СОЛОНГОС РУУ 2 ТУСГАЙ ЭЛЧЭЭ ИЛГЭЭНЭ МИX 2018.03.05 764
105 Валентины баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. file МИX 2018.02.14 776
104 БНСУ-ын ЭСЯ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгвөл виз мэдүүлэх эрхийг хаана file МИX 2018.05.10 794
103 Eренхий сайд У. Хvрэлсvх Мёнжи эмнэлэгээр орж тус эмнэлэгт эмчлvvлж буй монгол иргэдтэй уулзав. file МИX 2018.01.17 797
102 ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ МИX 2018.01.08 817
101 Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ file МИX 2018.01.07 844
100 БИДНИЙ ЗҮРХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 3X3 ХӨДӨЛГӨӨН file МИX 2018.03.30 853
99 "2017 онд Монголчууд сайн ажилласан тул БНСУ гэрээт ажиллагсдын тоог нэмэгдүүлнэ" file МИX 2018.01.17 855
98 БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал file МИX 2018.03.02 859