메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. Өнгөрсөн сарын сүүлчээр дэгдсэн улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Сөүл хотод хэдэн арван мянган хүн жагсан Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа.

Цагдаа нарын хэлснээр, бямба гарагийн үдээс хойш тус улсын нийслэл Сөүл хотын төвд болсон жагсаалд 40 мянга орчим хүн оролцжээ.

Пак Гын Хэ-гийн эртний найз болох улс төрийн дуулиан шуугианы гол эзэн Чой Сүн Сил болон ерөнхийлөгчийн хоёр туслахыг прокурорууд байцаан шалгаж байгаа юм. Тэднийг засгийн газрын нууц мэдээллийг дэлгэсэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын оролцоотойгоор байгуулсан хоёр сангийн мөнгөнөөс завшсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бусдыг дарамталсан, төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ баасан гарагт телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “хэрвээ шаардлагатай гэж үзвэл би прокуроруудад мэдүүлэг өгч, шалгуулахад бэлэн байна” гээд, уучлалт гуйсан билээ. Өмнөд Солонгосын түүхэнд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үедээ прокуроруудад байцаалт өгч, шалгуулж байсан тохиолдол үгүй аж.

Жагсаалын үеэр эсэргүүцэгчдийн төлөөлөгч “Ерөнхийлөгч баасан гарагт мэдэгдэл хийх үеэрээ уучлалт гуйсан. Чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа юм шиг санагдаагүй” гээд "Пак болон түүний найз Чой нар ардчиллыг хулгайлсан” гэв.

Мөн эсэргүүцлээ илэрхийлэгчдийн нэг нь “Пак Гын Хэ прокуроруудад шударгаар байцаалт өгч, болсон явдалд хариуцлага хүлээх хэрэгтэй” гэжээ. Өөр нэг хүн “Ерөнхийлөгч Пак огцрох хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг уучлалт гуйгаад өнгөрөх хэрэг биш” гэсэн байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
116 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1555
115 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
114 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
113 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
112 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
111 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
110 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
109 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
108 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
107 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
» Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
105 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
104 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
103 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
102 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
101 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
100 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
99 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1394
98 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394