메뉴 건너뛰기


이미지

Өнгөрсөн 2017онд Сөүл Глобал төвөөр үйлчилүүлэгч та бүхэн чинь сэтгэлээсээ баярласан талархсанаа илэрхийлье. Ирж буй шинэ онд гадаад иргэн та бүхэнд эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөж ахуйн амьдралд танд тулгарч буй том жижиг асуудал болон шийвэрлэхэд хүндрэлтэй үедээ, зөвлөгөө хэрэгтэй болон мэдээ мэдээлэл авахыг хүсвэл манай төвөөр үйчилүүлэхыг хүсье. Шинэ оны мэнд хүргье.

Солонгос үндэстэний Цагаан сарын баяр нь тухайн оны билгийн тооллын шинийн нэгэн, тухайн жилийн анхны гараа тул их чухал өдөр хэмээн тооцдог. Уламжлалт том баяр ёслол нь цагаан сар ба ургацын баяр юм. Цагаан сарын баяраа солонгос үндэстэн яаж тэмдгэлдэгийг та бүхэн сонирхож байгаа байх, товчхон танилцуулъя. 

Шинэ оны анхны өдөр үндсэний хувцас болох ханбуг буюу солбим өмсөн гоёлдог. Цагаан сараар хуучин удсан хувцасаа хаяж, шинэ ондоо бүх зүйлыг шинээр эхлэн гэсэн утгаар эрт дээр үеээс эхлэн гэрийн эзэгтэй нар, цагаан сарын өмнө өдөр шөнө өнжин сууж солбим буюу ханбугыг оёж бэлтгэл хийж ирсэн уламжлалтай. Одоо ч гэсэн цагаан сарын баяраар үндсэнийн дээл болох ханбуг өмсөн тэмдгэлдэг байна. 

Мэндчилгээ болон Ёслол хий арга. Шинэ оны мэнд хүргье. Ахмад настан ойр дотны ахмадуудаа мөргөж хүндэтгэл үзүүлдэг байгаа. Солонгос үндэстэн Цагаан сарын баяраа ахмад настанаа хүндэтгэн, зочилон очиж шинэ оны мэндчилгээ дэвшүүлэж эрүүл энхийг хүсэж мөргөж мэндчилгээ хүргэдэг. Мэндчилгээ хүлээн авсаны хариуд ахмад настан үр хүүхэд, ач нартаа гарын бэлэг болгон бэлэн мөнгө тугтуунд хийн бэлэглэж баярласанаа илэрхийлдэг уламжлалтай. Эрхэм уншигч та ч гэсэн удахгүй болох гэж буй Цагаан Сарын Баяраа сайхан тэмдэглэж шинэ оноо сайхан угтаарай. 

Солонгос үндсэний хоол Доггүг Солонгос хүмүүс цагаан сарын баяраар зооголдог үндэсний хоол нь доггүг юм. Үндэсний хоол Доггүг нь цагаан будааг нарийн боловсруулаж шөлөн төрлийн хоол болон гурилан бүтээгдэхүүнтэй адил нарийн боов тоот г, мэт хүнсэндээ өргөн хэргэлдэг байна. Цагаан сарын баяраар шинэ оноо угтаж доггүг идсэнээр нэг нас нэмлээ гэж бэлэгддэг байна. 

Энэ жилийн Цагаан сарын баяр 2018/02/15-наас эхлэн. Цагаан сарын баяраар олон нийтийн амралтын өдөр тул гэр бүр, найз нөхөд хамт олоноороо цагыг сайхан өнгөрүүлээрэй. 

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Эх бэлтгэсэн : Дажин хот (blog.naver.com/dangjin2030)

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 эрүүл мэндийн үзлэг file МИX 2016.05.10 1563
» Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1555
115 (Анхаар )Сөүл хотын метроны буудлын дэргэд тамхи татахыг хориглоно. file МИX 2016.07.20 1552
114 СӨҮЛ ХОТ ДАХЬ 5-Р САРЫН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА file МИX 2016.05.03 1549
113 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
112 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
111 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ СӨҮЛ ХОТЫН “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО file МИX 2016.05.19 1538
110 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
109 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
108 Газар хөдлөхөд авах арга хэмжээ file МИX 2016.10.12 1483
107 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
106 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1459
105 Умард Солонгос өдөөн хатгасан үйлдлийг хэзээ ч хийж болзошгүй гэв МИX 2016.10.12 1454
104 Мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө file МИX 2016.10.12 1452
103 8-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарийг шалган тус үйлчилгээгээр үйлчилүүлнэ үү. МИX 2016.08.10 1442
102 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
101 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
100 Бизнес Солонгос хэлний ангийн бүртгэл МИX 2016.05.03 1401
99 Энэ сарын 26-нд шилжих шөнө цаг ухарна МИX 2016.09.11 1394
98 БНСУ-н Гёнги дүүргээс Сөүл хүртэл 2 давхар автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. file МИX 2016.08.21 1394