메뉴 건너뛰기


СӨҮЛ./Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн энэ оны сүүлчээр болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ыг 10 жилийн турш удирдсаныхаа дараа өнгөрсөн 12 дугаар сарын эцсээр халаагаа өгсөн Бан Ги Мүн өчигдөр Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд буужээ.

“Эх орондоо тавтай морил! Шударга нийгмийг бий болгож өгнө үү!” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан хүмүүс түүнийг угтан авсан байна.

Тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “өмнөд солонгосчууд бид цагийг дэмий үрэх ёсгүй. Улс төрд шинэчлэл хийх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “би энэ хагаралдсан улс орныг нэгтгэж, дэлхийд тэргүүлэгч орон болгохыг хүсч байна” гэжээ.

Санал асуулгуудын дүнгээс үзвэл, Бан Ги Мүний хувьд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн халааг авах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэг юм. Ерөнхийлөгчийн сонгууль 12 дугаар сард болох төлөвтэй байна.

Эрх баригч “Сэнүри” намаас гарсан хууль тогтоогчид энэ сарын 24-нд шинэ консерватив нам байгуулах гэж байгаагаа өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Бан Ги Мүн тус намаас нэр дэвшиж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3378
116 70 хоногийн эрчимжүүлсэн үнэртүүлгийн шалгалт гарна хэмээн мэдэгдэж байна. file МИX 2016.11.23 1602
115 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1369
114 БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо file МИX 2016.11.28 1580
113 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1322
112 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1409
111 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1518
110 Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1307
109 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1543
108 Пак Гын Хэ цэцийн хуралд оролцохоос татгалзжээ file МИX 2017.01.04 1226
107 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2829
106 Өмнөд Солонгосын Ерөнхий сайд хүлээцтэй байхыг уриаллаа file МИX 2017.01.11 1218
» Бан Ги Мүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна file 뉴스 2017.01.13 1627
104 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1355
103 Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ file МИX 2017.01.17 2142
102 “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1321
101 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1534
100 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266
99 Монгол, Хятадын агаарын бохирдол Солонгосын хойгт хүрч байна file МИX 2017.02.08 1543
98 БНСУ-ын цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ file МИX 2017.02.13 5821