메뉴 건너뛰기


2017 оноос БНСолонгос  улсын тогтолцоонд орсон зарим  өөрчлөлтүүд (Монголчууддаа хамааралтай байх гэсэн хэсгийг түүв):
1)  Цалингийн доод  хэмжээ  1цагт  6470вон  болж, 7.3% хувиар  өсөв. 
2) Өөрөөр  хэлбэл 7 хоногт 40цаг  ажиллаа гэж  үзвэл, сард    1сая  350 - мянга орчим  вон  авна  гэсэн  үг. 
3) 2017 оноос  эхлээд  бүх ажлын газруудын  тэтгэвэрийн  насныг  60 наснаас  дээш болгож өөрчиллөө.
4) 6 сараас эхлээд  замын осол  гаргасан  тохиолдолд  хохирогч  талд заавал  хувийн мэдээлэл, утасаа өгөх ёстой  болжээ.
5) Зогсоолд тавьсан  эзэнгүй машин, түр  зогсож буй машиныг мөргөсөн ч, хувийн  мэдээлэл,холбогдох утсаа өгөхгүй бол  ослын газраас зугтсанд тооцох ажээ. 

○ Дикритний цалинг  сард 1,500,000 вон хүртэл болгож  өсгөв. Мөн үр зулбах, эндэх үеийн амралт авсан ажилчинд  олгогддог  байсан тэтгэмжийг 1,350,000воноос  1,500,000вон болгохоор  болов. 

○ Онлайнаар (интэрнэт  дэлгүүр) зарагдаж  буй  бүх  гоо  сайханы  барааны  найрлагыг энгийн  дэлгүүрт  зарж байгаатай  адил      тэмдэглэх  ёстой  болжээ.

○ 2017оны  5 сарын 19ний өдрөөс  эхлээд  бэлэн  хоол(рамён), гоймон, хүйтэн  гоймон,гамбургер,  хачиртай  талх(сандвич) зэрэг  хүнсний  бүтээгдэхүүнд  орсон  "Натри"~н  хэмжээг заавал тэмдэглэх ёстой болгох  аж .  Худалдан  авагчид нь хүнсэнд агуулагдах натрийн  хэмжээг  харьцуулж  хүнсээ худалдан  авах  боломжтой  болно.

○ 6 сараас  эхлээд  замын хөдөлгөөний  торгууль төлөх  нөхцөл  5~аар  нэмэгджээ.
 Үүнд:
~ Машин  замын цагаан  шугамаасаа  гарах
~  Замын  уулзвараар өнгөрөхдөө  мөрдөх  ёстой  дүрмийг  зөрчсөн  тохиолдолд
~ Ачааны  машин ачаагаа  сайн  бэхлээгүй  хөдөлгөөнд  орох  тохиолдолд
~ Машин  замын  гарцаар өнгөрч  буй  явган  хүнийг  сүрдүүлэх тохиолдолд
~  Мотоцикл болон  2  дугуйтай  тээврийн  хэрэгсэл  хүний  замаар  явсан  тохиолдолд
тус  тус  торгох  болжээ.

Орчуулсан  Ж.Нармандах 2017.01.15
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
97 3.1 file МИX 2017.03.01 1789
96 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
95 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
94 Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үргэлжилсээр file МИX 2017.03.11 1439
93 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file МИX 2017.03.12 2511
92 Гадаад иргэдэд зориулсан тэтгэврийн даатгал file МИX 2017.03.15 1475
91 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
90 ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ЭЗЭН БОЛОХ ЁС ЗҮЙ file МИX 2017.04.03 5012
89 Зуныхаа амралтыг Монголдоо өнгөрүүлзгээе file МИX 2017.04.03 6847
88 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file МИX 2017.04.07 2383
87 Ерөнхийлөгчид нэр дэвшигч дугуйгаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байна file МИX 2017.04.27 11899
86 тав хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 100.000 вон олгохоор болжээ file МИX 2017.06.17 3512
85 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 22 дахь удаагийн шүүх өнөөдөр эхэлжээ file МИX 2017.06.22 5656
84 Seoul fashion week S/S 2017.10.17-10.21 file МИX 2017.10.24 1102
83 БНСУ дах монгол иргэдийн тоон үзүүлэлт 2017оны 8сарын байдлаар: file МИX 2017.10.24 3460
82 Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Пак Жонг Хи-д зориулсан хөшөө бэлэн болжээ file МИX 2017.11.13 1565
81 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file МИX 2017.11.20 2062
80 서울시외국인대표자회의 2017.12.14 file МИX 2017.12.11 1217
79 ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО file МИX 2017.12.11 1038
78 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7361