메뉴 건너뛰기


Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Сөүл хотын захиргаатай хамтран БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёл, зан заншлын талаарх мэдлэгийг эзэмшүүлэх “Mongolian Weekend School” сургуулийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Сөүл глобал төв”-д нээсэн байна.

Сургуулийг нээж Элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Ким Чан Бом нар баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд төрөлх хэлээ эзэмших, түүх соёлоосоо суралцах боломжийг нээх үүднээс Сөүл хотод амралтын өдрүүдэд ажилладаг монгол сургууль байгуулах саналыг Сөүл хотын дарга Пак Вон Сүн-д тавьсан бөгөөд Сөүл хотын захиргаанаас хичээллэх анги танхимаар хангаж өгснөөр энэ санаачилга ажил хэрэг болж, “Mongolian Weekend School” сургууль байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэв.
Mongolian_weekend_school1.jpg
Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ, Сөүл хотын захиргааны газар, хэлтсийн удирдлагууд болон Солонгос дахь Монгол иргэдийн холбоод, “Mongolian Weekend School” сургуулийн багш, эцэг, эхчүүд зэрэг 150 гаруй хүн оролцов.

Өнөөдрийн байдлаар манай 35 мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байгаагаас 0-18 насны 2000 гаруй хүүхэд байгаа ажээ. ЭСЯ-наас иргэдийнхээ дунд онлайнаар санал асуулга явуулж, хүүхдүүдийн нас, хичээлийн агуулга зэргийн нарийн судалгааг гаргаж, бусад улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын туршлагаас судалсны үндсэн монгол хэлний суурь мэдлэг олгохоос гадна, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом наадгай, дуу хөгжим гээд илүү сонирхол татахуйц хичээлийн хөтөлбөр боловсруулан гаргасан байна. Эхний ээлжийн элсэлтээр 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдаж, хоёр бүлэгт хуваагдан Ням гариг бүр хичээллэх юм байна.




"MONGOLIAN WEEKEND SCHOOL"

ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн 11.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-наас баталсан бага боловсролын шинэчилсэн “Цөм Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлого зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд зориулан амралтын өдрүүдэд хичээллэх монгол хэл, соёлын “Mongolian Weekend School” сургууль нээгдэх гэж байна. 
Сургууль 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 18-ны хооронд Ням гариг бүр 10:30-12:50, 14:00-16:20 цагийн хооронд хичээллэнэ. 
Уг сургалтад 7-12 насны бага, дунд ангид суралцаж байгаа хүүхдүүд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 1-ний хооронд онлайнаар бүртгэж авна. 
Та бүхэн ЭСЯ-ны www.mongolembassy.com вэб сайтаас Бүртгэлийн хуудсыг татаж авч бөглөөд seoul@mfa.gov.mn и-мэйл хаяг руу ирүүлнэ үү. 
Сургалт явагдах газар: Сөүл Глобал төвийн 405 тоот 
/Метроны 1 дүгээр шугамын Жунгаг буудлын 6 дугаар гарцаар гарах/ 
Төлбөр: 1 жилийн сургалтын элсэлтийн хураамж- 20,000 Вон /нэг удаа/ 
Сар бүрийн сургалтын төлбөр- 30,000 Вон 
Жич: Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургуулиас хангана
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolembassy.com/…/downlo…/00001weekend%20school.pdf 
010-5862-2866, 010-7939-7191 дугаарын утаснаас лавлана уу.

globalcenter.png

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
97 Хамгийн их “уудаг” орнуудын жагсаалтыг Өмнөд Солонгос тэргүүлжээ МИX 2016.08.07 1391
96 Орчлонгийн бүх сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе ээ file МИX 2017.03.08 1388
95 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-д эрүүгийн хэрэг үүсгэж, түр саатуулах байранд хорьжээ file МИX 2017.03.31 1382
94 Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ file МИX 2016.05.03 1382
93 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1369
92 Пак Гын Хэгийн номны монгол хувилбарыг дахин хэвлэжээ file МИX 2016.07.17 1369
91 10 дугаар сарын Гадаад Иргэдийн Үзэсгэлэн Худалдаа file МИX 2016.10.12 1361
90 7 дугаар сарын Жолооны шалгалт болон Зам тээврийн аюулгүйн сургалт file МИX 2016.06.29 1357
89 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1355
88 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1322
87 “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1321
86 Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1307
85 эм худалддаг автомат машин бий болно file МИX 2016.05.19 1306
84 “ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г үзүүлэхээр болсон байна. [1] file МИX 2019.03.26 1296
83 2016 оны 2-р улирлын Явуулын Солонгос хэлний сургалтын бүртгэл(Хэ Хуа хороонд) МИX 2016.08.10 1296
82 Солонгосын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцрууллааа МИX 2017.03.10 1293
81 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file МИX 2017.01.30 1266
80 Солонгосын шүүх Монгол эмэгтэйн талд шийдвэрээ гаргажээ. МИX 2018.07.13 1259
79 Монгол, Солонгос иргэд визгүй зорчдог болох, Азийн супер сүлжээ төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа file МИX 2018.01.17 1248
78 Пак Гын Хэ цэцийн хуралд оролцохоос татгалзжээ file МИX 2017.01.04 1226