메뉴 건너뛰기


Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор талууд Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрджээ.

IKON.MN
Зурагзураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нислэгийн давтамж, багтаамж нэмэх чиглэлээр

Өвлийн улиралд:

  • БНСУ-ын талаас долоо хоногт: 2,500 суудлын багтаамжтай есөн удаагийн давтамжит, 3,350 суудлын багтаамжтай 12 удаагийн давтамжит нислэг
  • Монгол Улсын талаас долоо хоногт: 2,500 суудлын багтаамжтай 11 удаагийн давтамжит, 3,350 суудлын багтаамжтай 15 удаагийн давтамж нислэг

Зуны улиралд:

  • БНСУ-ын талаас долоо хоногт: 5,000 суудлын багтаамжтай 18 удаагийн давтамж, 6,000 суудлын багтаамжтай 22 удаагийн давтамжит нислэг
  • Монгол улсын талаас долоо хоногт: Долоо хоногт 5,000 суудлын багтаамжтай 20 удаагийн давтамжит, 6,000 суудлын багтаамжтай 27 удаагийн давтамжит нислэг

Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд: 585 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжит, 1,200 суудлын багтаамжтай зургаан удаагийн давтамжит нислэг үйлдэхээр тохиролцжээ.

Монголын талаас Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг санал болгожээ

БНСУ-ын талаас өмнө нь Монгол руу “Инчон”, “Гимхэ” гэсэн хоёр олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэх боломжтой байсан бол хэлэлцээрийн үр дүнгээр нэмэлтээр орон нутгийн гурван нисэх буудлаас тус бүр 600 суудлын багтаамжтай гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон байна.

Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Ч.Мөнхтуяа "Аялал жуучлалд зориулаад тусгай тариф буюу хөнгөлөлттэй тариф гаргасан. Энэ жил Монгол Улс нэг сая олон улсын зорчигч агаарын тээврээрээ авна гэж төлөвлөсөн. Үүнд нисэх буудлын хүчин чадал хүрэлцээтэй гэж үзэж байгаа" гэв. 

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан БНСУ-аас Монгол Улсын орон нутгууд руу шууд нисэх боломжийг тохиролцлоо.

Үүнийгээ дагаад Монгол Улс аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Шууд нислэг үйлдэх боломжтой болсон хэдий ч зорчигчгүй, эрэлт хэрэгцээ байхгүй бол нислэг буурах эрсдэлтэй тиймээс аялал жуулчлалын салбартай хамтран ажиллаж байгаа гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв.

Шууд нислэг үйлдэх боломжтой болсон орон нутгууд тодорхой болоогүй байгаа бөгөөд Монголын талаас Ховд, Мөрөн, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг санал болгосон байна.  

Цаашид карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд онцоллоо.

Эх сурвалж Ikon.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
97 Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. file МИX 2018.03.08 2608
96 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЙД СОЛОНГОС РУУ 2 ТУСГАЙ ЭЛЧЭЭ ИЛГЭЭНЭ МИX 2018.03.05 764
95 БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд гадаадаас ажилчин авах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зохион байгуулах тухай зарлал file МИX 2018.03.02 859
94 Валентины баяр нь жил бүрийн 2 сарын 14-нд болдог. file МИX 2018.02.14 776
93 Солонгос үндэстэний уламжлалт баяр. Цагаан сар МИX 2018.02.14 1555
92 2018оны Гадаад иргэн жолооны дүрэмийн шалгалтанд бэлтгэх сургалт МИX 2018.02.14 1009
91 УМАРД СОЛОНГОСЫН ДЭЭД ТҮВШНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИД НУТАГ БУЦЖЭЭ file МИX 2018.02.12 897
90 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file МИX 2018.02.05 1142
89 Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал file МИX 2018.01.18 948
88 Eренхий сайд У. Хvрэлсvх Мёнжи эмнэлэгээр орж тус эмнэлэгт эмчлvvлж буй монгол иргэдтэй уулзав. file МИX 2018.01.17 797
87 Монгол, Солонгос иргэд визгүй зорчдог болох, Азийн супер сүлжээ төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа file МИX 2018.01.17 1248
86 "2017 онд Монголчууд сайн ажилласан тул БНСУ гэрээт ажиллагсдын тоог нэмэгдүүлнэ" file МИX 2018.01.17 855
85 “Mongolian Weekend School” 3 дахь элсэлтээ авч байна. file МИX 2018.01.12 728
84 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. file МИX 2018.01.09 717
83 ХОЁР СОЛОНГОС ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ МИX 2018.01.09 761
82 ХОЁР СОЛОНГОСЫН МАРГААШИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД ТОМИЛОГДЖЭЭ МИX 2018.01.08 817
81 Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ file МИX 2018.01.07 844
80 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file МИX 2018.01.02 7361
79 ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО file МИX 2017.12.11 1038
78 서울시외국인대표자회의 2017.12.14 file МИX 2017.12.11 1217